Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалт боллоо

12027528_464534703719525_8787930650583034239_nНийслэлийн Засаг даргын  2015 оны “Гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах тухай” А/30 дугаар захирамжийн хүрээнд  Багануур дүүргийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2015 оны 09 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургуулийн арга хэмжээний хүрээнд Засаг даргын нэрэмжит бэлэн байдлын үзлэгт байгууллага аж ахуй нэгжүүд хамрагдсан бол онцгой комиссын гишүүд, Гамшгаас хамгаалах албад, хороод, мэргэжлийн ангиудын удирдах бүрэлдэхүүн байрлаж өгөгдсөн цагийн байдалд ажиллан даргын ажлын зурагт оруулж харилцан ажиллагаа сэдэвт иж бүрэн сургуулийн үйл ажиллагааг явууллаа. Харин сургуулийн хоёр дахь өдөр Газар хөдлөлтийн цагийн үеийн байдал, Обектын гал түймэр гарсан үе, Уурхайн осол хөрсний гулсалт болсон үе, Байгалийн голомтот тарваган тахал өвчний шинж тэмдэг илэрсэн үеүдэд авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний үед үзүүлэх дадлага сургуулийг гүйцэтгэсэн юм. Сургуулилтын үр дүнг хангалттай сайн буюу 90,2 хувь гэж дүгнэсэн байна.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.