ТАТВАРЫН ТАЙЛАНГАА ТООН ГАРЫН ҮСГЭЭР ИЛГЭЭЦГЭЭЕ

MTA_logoЦахим гарын үсгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Татварын ерөнхий газрын даргын 2011 оны 11-р сарын 21-ний өдрийн 671-р тушаалаар Тоон гарын үсгийн технологийн дүрэм батлагдаад байгаа билээ.
Энэ ажлын хүрээнд дүүргийн Татварын хэлтэст татвар төлөгчөөр бүртгэлтэй 533 ААН, байгуулагаас  434 ААН, байгуулага тоон гарын үсгээ авч 81.5%-тай явагдаж байна. Иймд 2013 оны 2-р улирлын тайлан өгөх хугацаа болж байгаа учир тоон гарын үсгээ аваагүй  ААН,байгуулага тоон гарын үсгээ авах шаардлагатай байна.
Ингээд та бүхэнд цахим /электрон /хэлбэрээр хэрхэн тайлагнах талаар зөвөлгөө өгье.
Та цахим тайланг өгөхдөө харъяалагдах татварын албанаас системд нэвтрэхкод авна.
Та “Цахим тайлангийн систем” /e-tax.mta.mn/-д хандаж, дараахь горимын дагуу ажиллана.
Системд нэвтрэх – “Цахим тайлангийн систем”-д нууц үгээ оруулан нэвтэрнэ.
• Татварын тайлангийн төрлийг сонгох – “Тайлан өгөх” цэсээр орж татварын тайлангийн төрлийг сонгоно.
• Татварын тайланг шивж оруулах ба хадгалах- Сонгосон татварын тайланг үзүүлэлтийн дагуу шивж оруулах ба хадгална.
• Татварын тайланг илгээх –  Шивсэн тайланг сайтар нягталсны дараа илгээнэ. Илгээхээс өмнө алдаатай оруулсан тайланг засварлаж болно.
• Илгээсэн тайланг харах – “Тайлан харах” цэсээр орж илгээсэн татварын тайлан, мэдээ болон Нэмэгдсэн өртөгийн албан татварын падааныг тайлант хугацаагаар нь, маягтын үзүүлэлтээр нь харна.
• Татварын тайлангзалруулах- Алдаатай тайланг залруулна.
• Системээс гарах-  Тайланг шивж дууссаны дараа заавал системээс гарах үйлдлийг хийсэн байна.
Та “Цахим тайлангийн систем”-д хандан тайлан гаргах заавар, зөвлөмжтэй сайтар танилцаж тайланг маягтын дагуу үнэн зөв, алдаагүй шивж татварын албанд илгээнэ.
Та “Цахим тайлангийн систем”-д хандан цахим тайланг ирүүлэхээс гадна өөрийн татвар төлөгчийн бүртгэл, татварын ногдол, төлөлт, үлдэгдлийн  мэдээллийг авч и-мэйл хаяг бүртгүүлэх нэвтрэх үгээ солих боломжтой байна.Таны татвар төлөгчийн бүртгэл, татварын ногдол, төлөлт, үлдэгдлийн тооцоо татварын албаны мэдээлэлтэй зөрж байвал татварын албандмэдэгдэнэ.
Та цахим тайланг тухайн тайлан гаргах хуулиар тогтоосон өдрийн 24:00 цаг хүртэлх хугацаанд багтаж цахим хэлбэрээр татварын албанд илгээх бөгөөд хугацаа хожимдуулсан тайланг харъяалах татварын албанд өөрийн биеэр хүргүүлэх ёстой.
Цахим тайлангийн систем нь жилийн эцсийн тайлангийн хувьд дараа оны эхний өдрөөс тайлан ирүүлэх хугацааны сүүлийн өдрийг хүртэл, бусад хугацааны тайлангийн хувьд тайлан ирүүлэх хугацааны сарын эхний өдрөөс тайлан ирүүлэх хугацааны сүүлийн өдрийг дуусталх хугацаанд нээлттэй байна. Бусад хугацаанд цахим тайлангийн систем хаалттай байдгийг анхаарна уу.
Та тайлангийн үзүүлэлтийг алдаатай буюу буруу  шивсэн тохиолдолд тайланг залруулах боломжтой. Тухайн тайланг гаргах хуулийн хугацаа дуусахаас өмнө тайланг засварлах бол татвар төлөгч өөрөө системээс буруу илгээсэн тайлангаа устгаж тайланг залруулж  дахин илгээх боломжтой.
Та  цахим тайлангаа илгээсний дараагийн өдрөөс өөрийн татвар төлөгчийн бүртгэл, татварын ногдол, төлөлт, үлдэгдлийн мэдээллийг харах боломжтой болно.
Хэрэв Та нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа цахим хэлбэрээр ирүүлбэл борлуулалт, худалдан авалтын Нэмэгдсэн өртгийн албан татварын  падаан бүрийг  “Цахим тайлангийн систем”-д шивж оруулсан байна
Тайланг тоон гарын үсэг хэрэглэж илгээсэн тохиолдолд цаасаар дахин ирүүлэх (баталгаажуулах)  шаардлагагүй юм.  Харин тоон гарын үсэг хэрэглээгүй тохиолдолд тайлангаа цаасан хэлбэрээр  хуулийн хугацаанд  ирүүлэх ёстой.

Comments are closed.