Газар эзэмшүүлэх нээлттэй дуудлага худалдаад оролцогчдын анхааралд

Багануур дүүрэгт газар эзэмшүүлэх нээлттэй дуудлага худалдаанд оролцогч нь дэнчингийн хэмжээ болох тухайн газрын суурь үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг Төрийн сан банк Нийслэлийн ӨХГазар 200051049 тоот дансанд тушаана.
Дуудлага худалдаанд оролцогч нь дуудалага худалдаа болохоос 30 минутын өмнө Багануур дүүргийн ӨГХАлбанд дараах материалийг бүрдүүлж өгнө.
Үүнд:
1. Дэнчингийн төлбөр төлсөн баримт
2. Иргэний үнэмлэхний хуулбар
3. ААНБ-ийн гэрчилгээний хуулбар
4. Өргөдлийн магт бөглөх
Дуудлага худалдаа нь 2015 оны 10 сарын 2-ний өдрийн Баасан гаригын 13:30 цагаас дүүргийн Засаг даргын тамгын газрын 202 тоот хурлын зааланд зохион байгуулагдана.
Уг дуудлага худалдааны зохион байгуулалт, оролцогчдын бүртгэл, тухайн газруудын байршлын талаархи болон бусад мэдээллийг дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас болон доорхи хэлбэрээр авна уу.
Утас: 70212255, 70212450
Вэб сайт: www.bnd.ub.gov.mn, www.umch.ub.gov.mn
Facebook: Багануур дүүргийн Өмч, газрын харилцааны алба

Багануур дүүргийн Өмч, Газрын харилцааны алба