Багануур шилдэг тохижилт, ногоон байгууламжтай дүүргээр шалгарлаа

12017505_463825773790418_947737801332857914_oНийслэлийн шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааныгдүгнэх “Цэмцгэр-Улаанбаатар” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ боллоо. Арга хэмжээ Чингисийн талбайд зохион байгуулагдаж нийслэлийн удирдлагууд шалгарсан байгууллага аж ахуйн нэгжийн удирдлага, иргэдэд шагнал гардуулсан. Болзолт уралдаанд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төр, хувийн хэвшлийн 19000 гаруй байгууллага, аж ахуйн нэгж оролцсон.  Нийт 45. гаруй тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийж, 33.4 га талбайд шинээр  ногоон байгууламж хийж, 401.2 га талбайн цэвэрлэгээ, угаалгыг хийнцэвэр цэмцгэр орчин бүрдүүлснийг онцолж байгууллага иргэдэддээ талархал илэрхийллээ.
Нийслэлийн 376 жилийн ойг угтан зарласан энэхүү уралдаанд  эхний шатанд 631 аж ахуйн нэгжшалгарсан. Тэдгээр шалгарсан байгууллагуудын мэдээлэл, фото зургийг олон нийтийн сайтад байршуулан иргэдээс санал асуулга авч 2 дахь шатанд 28 номинацид 148  аж ахуйн нэгж шалгарснаас Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр   байгууллагаар 77аж ахуйн нэгж шалгарлаа. Шалгаруулалт зах худалдааны төв, хөнгөний үйлдвэр, хүнсний үйлдвэр,супермаркет, минимаркет зэрэг найман  төрлүүдээр шалгаруулсан бөгөөд Багануур дүүргийн “Нархан” дэлгүүр ЖДҮДТ-ийн “Нийтийн халуун ус”-ны газар, “Сод хөгжил” СӨХ,Зол халиун соронз ХХК-ий “Соронз” ваар зэрэг газрууд салбар бүртээ шилдэг тохижилт ногоон байгууламжийг нэмэгдүүлж чадсан шилдэг байгууллагаар тодорлоо. Нархан дэлгүүр 52 сая төгрөг “Сод хөгжил” СӨХ 7,3 сая төгрөг Соронз баар 3,6 сая төгрөгийн тохижилт, ногоон байгууламжийн ажлыг гүйцэтгэсэн байна. Харин шидэг тохижилт ногоон байгууламжтай шилдэг дүүргүүдээр Сүхбаатар дүүрэг Баянгол дүүрэг Багануур дүүргүүд шалгарлаа. Болзолт уралдааны 4 сарын хугацаанд Багануур дүүргийн 389 байгууллагыг   уралдаанд оролцохыг уриалж хамруулсан бөгөөд үүнээс 104 байгууллага бүрэн тохижилт хийж смайлаар урамшуулагдсан бөгөөд  давхардсан тоогоор эдгээр байгууллагууд нийт 219 ширхэг смайлаар шагнагджээ. Дүүргийн тохижилт хийсэн байгууллагууд тохижилтын ажилдаа нийт 674,0 сая төгрөгийн хөрөнгийг зарцуулж гадна орчиндоо 34000 м2 талбайг угааж цэвэрлэн,  нийт 28.600 мталбайд ногоон байгууламж хийсэн байна .