Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр “Нийтийн халуун ус”-ны газраар шалгарлаа

Төрөлх хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах, ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх, иргэдийнхээ ая тухтай ажиллах, амьдрах нөхцөл бололцоог хангуулах зорилгоор “Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдаан”-ыг нийслэлийн 9-н дүүргийн хэмжээнд 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд зарлаж явуулсан билээ. Тус уралдаанд манай Багануур дүүргийн олон байгууллага, аж ахуйн нэгжүүд дүүргийнхээ өнгө үзэмжийг сайжруулан, ногоон байгууламжыг нэмэгдүүлэх ажилд  идэвхитэй оролцож дүүрэгтээ үнэтэй хувь нэмэр оруулсан нь уралдааны дүгнэлтээр харагдаж манай дүүрэг нийслэлийн “Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай 3-н дүүрэг”-ийн нэгээр шалгарсан бөгөөд манай  ЖДҮДТөвийн харъяа “Нийтийн халуун ус”-ны газар хийж бүтээсэн ажлынхаа үр шимийг хүртэж “НИЙСЛЭЛИЙН 2015 ОНЫ ШИЛДЭГ ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖТАЙ ЦЭМЦГЭР БАЙГУУЛЛАГА”-аар шалгарч шагналаа гардан авлаа.