“ЦАХИМ ТОГЛООМ БА ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН УДИРДАМЖ

Нэг. Зорилго: “Хүний төлөө-зөв тус” аяны хүрээнд хүүхдийн эрүүл мэндэд Цахим тоглоомын үзүүлэх нөлөөлөл, тавигдах эрүүл ахуйн шаардлагын талаар мэдлэгийг дээшлүүлэхэд гол зорилго оршино.

Хоёр. Зохион байгуулагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс

Гурав.Хэлэлцүүлэгт оролцогч байгууллага: Дүүргийн Цагдаагийн хэлтэс, Сургуулийн эмч, нийгмийн ажилтнууд, “Мэдээлэл холбооны Сүлжээ” ТӨХК-ний холбогдох мэргэжилтэн нар болон цахим тоглоомын үйлчилгээ эрхлэгч иргэд, байгууллага оролцоно.

Дөрөв.Оролцох хүрээ: Сургуулийн сурагчдын төлөөлөл  сургууль тус бүрээс 5 сурагч /8-12 ангийн/ хамрагдана.

Тав. Хугацаа: 2015 оны 09  дүгээр сарын 28-ны өдрийн 15.00 цагт  болно.

Зургаа. Зохион байгуулах газар: ЗДТГ-ын 3 давхар Иргэдийн Хурлын танхимд

Долоо.Хэлэлцүүлгийн үндсэн чиглэл:

1.Хэлэлцүүлгийг нээж тасгийн ахлах О.Будхүү үг хэлнэ.

2. Цахим тоглоомын газарт тавигдах эрүүл ахуйн шаардлага сэдвээр Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ж.Сарантуяа мэдээлэл хийнэ.

3.Цахим тоглоомын  талаар харилцан санал солилцоно.

4. Оролцогчдод гарын авлага, тараах материал олгоно.

Найм.  Ажлын үр дүнг сурталчилах, үр дүнг тооцох:

Зохион байгуулж  буй ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэнэ.