ЕБС-н ахлах ангийн сурагчдад зориулсан “ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖИЛ” сургалт

Дүүргийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс жил бүр зохион байгуулж буй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад жижиг, дунд үйлдвэрлэл; жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн талаар тодорхой ойлголтуудыг өгч, тэдэнд улс орны болоод дүүргийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн үндэс нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид буюу баялаг бүтээгчид байдгийг мэдүүлж цаашид эзэмших мэргэжил, мэргэшилд сурагчдын хандлагыг аж ахуй эрхэлж жижиг, дунд үйлдвэрлэл явуулахад чиглүүлэх зорилгоор “ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖИЛ” сэдэвт сургалтыг 9 сарын 21-23-ны хооронд “Гүн галуутай” цогцолборын 113 ангийн 33 сурагч, “Боловсрол” цогцолборын 105 ангийн 33 сурагч, 125-р сургуулийн 121 ангийн 18 сурагч нийт 84 сурагчдын дунд зохион байгууллаа.
Хүүхэд бүр өөрсдийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй байдаг бөгөөд өнөөдрийн үзэж буй хичээл нь бидний ирээдүйн амьдралд хүсэл мөрөөдлөө биелүүлж , улс эх орноо хөгжүүлэхэд бидний хувь нэмэр ямар их байгаа талаар мэдүүлж өглөө хэмээн хүүхдүүд хичээлийн төгсгөлд “МИНИЙ МӨРӨӨДЛИЙН БИЗНЕС” сэдвээр эссэ бичиж өөрсдийн санал бодлоо хуваалцлаа
Мөн хичээлийн нэг хэсэг болох төвийн бойжигчдын үйл ажиллагаатай танилцах хэсэг нь хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг өдөөж үйлдвэрийн талаар илүү их сонирхож, үндэсний үйлдвэрлэлээрээ бахархах сэтгэл төрж буйгаа илэрхийлж, үйлдвэр эрхлэгчдээс сонирхсон асуултандаа хангалттай хариултуудаа авч чадлаа.
Сургалтанд хамрагдсан нийт сурагчид энэхүү сургалтаар хэрэгтэй мэдээлэл олж авч чадлаа хэмээн сэтгэл хангалуун буцлаа.