БАГАНУУР ДҮҮРЭГТ “ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ” ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭНД ХИЙГДСЭН ТАНДАЛТ СУДАЛГААНЫ ДҮНГИЙН ТУХАЙ

Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шинжилгээ, тандалт судалгаа хийх 2015 оны нэгдсэн төлөвлөгөөний дагуу Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/45 дугаартай “Хяналт шинжилгээ, тандалт судалгаа хийх тухай” удирдамжийн хүрээнд “Тамхины хяналтын тухай” хуулийн хэрэгжилтэнд тандалт судалгаа явууллаа.

2015 онд төлөвлөгөөт шалгалтанд хамрагдахаар олон нийтэд зарлагдсан болон зарлагдаагүй хүнсний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 25 газрыг /11 ААНБ, 14 иргэн/ хамруулсан бөгөөд эдгээрийн 8 буюу 32% нь тамхи худалдаалах тусгай зөвшөөрөлтэй объектууд байна.

Тандалтын явцад давхардсан тоогоор нийт 77 зөрчил илэрсэн бөгөөд илэрсэн зөрчлийг арилгуулахаар 22 албан шаардлага /46 заалт/ хүргүүлж, 34 зөрчлийг арилгууллаа.

 “Тамхины хяналтын тухай” хуулийн заалтыг үндэслэн, зөрчил гаргасан 6 иргэнд 300.0 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ оногдуулан барагдууллаа. Үүнд: Тамхийг дууриалгасан хайрцагтай, тамхины хэлбэр бүхий гаа худалдаалж, шилэн лангуунд тамхины зурагт хуудсыг нааж, тамхийг сурталчилсан нь “Тамхины хяналтын тухай” хуулийн 8.1.1,  8.1.6 дахь заалтыг зөрчсөн байна. Зөрчил гаргасан мухлагийн эзэнд “Тамхины хяналтын тухай” хуулийн 13.1.1 дэх заалтыг үндэслэн 50,0 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээг оногдуулж, барагдуулсан. Хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, хаяг шошгогүй 1 нэр төрлийн  9 ш, 1350 төгрөгийн  тамхины хэлбэр бүхий гаа худалдаалж байсныг актаар хураан авч, устгуулахаар комисст шилжүүлсэн. Тамхи худалдаалах тусгай зөвшөөрөлгүй цэгт тамхи худалдаалж байсан 3 зөрчил, тамхи ширхэглэн худалдаалж байсан  1 зөрчлийг илрүүлэн, нийт 82.6 мянган төгрөгийн үнэ бүхий 32 ширхэг тамхийг хураан авч, улсын орлого болгуулахаар улсын байцаагчийн акт 3-г үйлдэн, зөрчил гаргасан 3 иргэнд 150,0 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ оногдуулан, барагдууллаа.

Тамхины хайрцагны гадаргуугийн 50-аас бага хувийг эзэлсэн зурагт анхааруулгатай, хадгалах хугацаа дууссан 2 нэр төрлийн 20 ширхэг, 46800 төгрөгийн үнэ бүхий тамхийг хураан авч, устгуулахаар  акт тогтоож, зөрчил гаргасан 2 объектын 2 иргэнд 100.0 мян.төг-ийн шийтгэврийн арга хэмжээ оногдуулан, барагдууллаа. “Тамхины хяналтын тухай хуулиас”, “Тамхи татахаа болиход гарах өөрчлөлтүүд”, “Тамхины хор хөнөөл”, “Тамхины утааны бүтэц” зэрэг сэдэвт 4 нэр төрлийн зөвлөмжийг www.bnd.ub.gov.mn “Мэргэжлийн хяналт Багануур” олон нийтийн сүлжээнд байршуулсан. Мөн эдгээр зөвлөмжийг 75 ширхэгийг тарааж, сурталчиллаа.

“Тамхины хяналтын тухай” хуулийн /7-20  заалтын/  хэрэгжилтийг 25 газарт шалгахад дунджаар 81.6%  байсан бөгөөд хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар албан шаардлага, зөвлөмж хүргүүлснээр  хуулийн хэрэгжилт 90.8% үнэлэгдэн, 9.6%-аар дээшилсэн байна.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.