Хүүхдийн хоолны үзэсгэлэн өдөрлөг болно.

“ХҮҮХДИЙН ХООЛНЫ ЗӨВ СОНГОЛТ“ СЭДЭВТ ТОГООЧ НАРЫН УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТУРШЛАГА СОЛИЛЦОХ, ХҮҮХДИЙН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЗЭСГЭЛЭН ГАРГАХ АЖЛЫН УДИРДАМЖ
Нэг. Зорилго
“Хүний төлөө-зөв тус” аяны хүрээнд сургуулийн “Үдийн цай” хөтөлбөр, сургуулийн өмнөх байгууллагын орчин үеийн хоол үйлдвэрлэлийн технологийг харилцан суралцах, хоол үйлдвэрлэлийн болон үйлчилгээний арга, хоол үйлдвэрлэлийн явцад тулгарч буй хангамж, чанар, аюулгүй байдлыг сайжруулах, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын мэргэжлийн боловсон хүчний мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд оршино.
Хоёр. Зохион байгуулагч
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс
Гурав.Үзэсгэлэнд оролцогч байгууллага
Эрүүл Мэндийн Төв, Боловсролын хэлтэс,Нийгмийн хөгжлийн хэлтэс, Үйлдвэрлэл Тохижилт Үйлчилгээний Хэлтэс, Хэрэглэгчийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг, сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, эцэг эхийн төлөөлөл оролцоно.
Дөрөв.Оролцох хүрээ
Дүүргийн сургуулийн үдийн цай хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж болон цэцэрлэгүүд хамрагдана.
Тав.Хугацаа
2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 11.00 цагт болно.
Зургаа. Зохион байгуулах газар:
“Баянгол” худалдааны төвийн 1-р давхарт
Долоо.Үзэсгэлэн гаргах үндсэн чиглэл
7.1.Үзэсгэлэнд тогооч нараа оролцуулж байгаа байгууллага өөрийн үйл ажиллагаагаа сурталчилан нэг өдрийн хоолны цэсийг зохиож бэлтгэсэн хоолоор үзэсгэлэн гаргана.
7.2. Үзэсгэлэнд тавигдсан хоолны нэр төрлөөр амталгаа хийгдэх боломжийг бүрдүүлсэн байна.
7.3. Үзэсгэлэнд оролцсон хоол хүнсний бүтээгдэхүүнээс 1-р хоол, 2-р хоол, шүүс, нарийн боов гэсэн нэр төрлөөр шалгаруулж, батламж гардуулна.
7.4.Үзэсгэлэнд оролцогчид нь эрүүл ахуйн зохистой дадлыг баримтласан байх бөгөөд хөдөлмөр хамгааллын хувцаслалт, багаж, тоног төхөөрөмж, сав суулга, ширээний засалт зэргийг харгалзан үзнэ.
Найм. Урамшуулал
Зохион байгуулалттай, идэвхитэй оролцсон нэг байгууллагыг Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын “Батламж” үнэ бүхий зүйлээр урамшуулна.
Оролцсон тогооч нарт“Батламж”, үнэ бүхий зүйл /ном, гарын авлагаар/ урамшуулна.

urilga

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.