Нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарын үйл ажиллагаанд гүйцэтгэлийн хяналтыг хийж эрсдлийг буурууллаа.

НМХГ-ын даргын баталсан 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 02-01/146 дугаартай “Нөөшилсөн, даршилсан бүтээгдэхүүний үйлдвэрт хийх шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх тухай” удирдамжийн хүрээнд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2015 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн объектуудад 1.8 кодтой “Нөөшилсөн, даршилсан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас”-аар шалгаж, эрсдлийг үнэлэн,  удирдамжид тусгасан  асуудлын дагуу хийж гүйцэтгэсэн. Шалгалтаар нийт 37 зөрчил илэрснээс 30-г буюу 81.0 хувийг арилгууллаа. Шалгагдсан 2 хүнсний цехийн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага 2-г 21 заалттай гаргасан ба тэдгээрийн хэрэгжилт 92 хувь байна.

2015 онд Төлөвлөгөө т шалгалтад хамрагдсан нөөшилсөн, даршилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Манна” цех 36% дунд, “Чанар хүнс” цех 40% дунд эрсдэлтэй үнэлэгдэж байсан бөгөөд зөрчлийг арилгуулах, эрсдлийг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд гүйцэтгэлийн шалгалтаар Дундаас бага руу 2 объект шилжиж, “Манна” цех 20% бага, “Чанар хүнс” цех 27% Бага эрсдэлтэй үнэлэгдэж, Бага эрсдэлтэй объектын тоог 2-оор нэмэгдүүлж, эрсдэлтэй объектын тоог 100%-аар, эрсдлийн дундаж оноо 123.8  байсныг 47.7-аар, эрсдлийн хувь 38 байсныг 15%-аар тус тус буурууллаа.

Хууль тогтоомжийн хэрэгжилт 80% болж, өмнөх шалгалтаас 12%-иар өссөн дүнтэй байна.

PhotoShare PhotoShare(1)

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.