Сонгон шалгаруулалтын урилга

2015.09.23 EHMK zarlal

Огноо: 2015 оны 09 сарын 21-ний өдрөөс 2015 оны 10 сарын 21 –ний өдөр хүртэл
Сонгон шалгаруулалтын нэр:
Засгийн газрын 2015 оны “Дүрэм шинэчлэн батлах тухай” 11 тоот тогтоолоор батлагдсан “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийн 1 дэх хэсгийн 1.2. дахь заалт, 3 дахь хэсгийн 3.4-т заасныг үндэслэн
а) багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын төрөлжсөн мэргэжлийн эмчээр дотор, мэдрэл, мэс заслын, төрөлжсөн мэргэжлийн;
Сонгон шалгаруулалтын дугаар: СШ-01
Нийгмийн даатгалын хэлтэс нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын төрөлжсөн мэргэжлийн эмчээр ажиллах сонирхолтой мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна.
Төрөлжсөн мэргэжлийн эмч нь тухайн мэргэжлийн дагуу иргэн (даатгуулагч)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, сунгах, цуцлах үйл ажиллагаанд оролцох үндсэн чиг үүрэгтэй ажиллана.

Төрөлжсөн мэргэжлийн эмчид тавигдах ерөнхий шаардлага:
Эмчлэх эрхийн лицензтэй;
Эмчийн ахлах зэргээс дээш мэргэжлийн зэрэгтэй;
Анагаах ухааны магистраас дээш боловсролын зэрэгтэй;
Багаар ажиллах, үнэлгээ, дүгнэлт өгөх чадвартай;
Ёс зүйн зөрчилгүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, ял шийтгэлгүй;
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шаардлага хангасан;

Бүрдүүлэх материал:
Нэр дэвшүүлсэн байгууллагын санал, ажил байдлын тодорхойлолт (Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн чиглэлээр зөвлөх чиг үүрэг бүхий салбар зөвлөл, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, их, дээд сургууль, мэргэжлийн холбоо, нийгэмлэгийн удирдлагын зөвлөлийн хурлын протоколын хамт)
Нэр дэвшигчийн өөрийн хүсэлт;
Анкет (төрийн албан хаагчийн 1-р маягтаар);
Иргэний үнэмлэхийн хуулбар;
Боловсролын диплом, мэргэжлийн болон үйл ажиллагаатай холбоотой материалын хуулбар;
3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг;
Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын шинжээч эмч, төрөлжсөн мэргэжлийн эмчид тавигдах шаардлагыг хангаагүй болон бүрдүүлэх материалыг дутуу ирүүлсэн мэргэжилтнийг сонгон шалгаруулалтанд бүртгэхгүй.

Хугацаа:
Нэр дэвшигчийн материалыг 2015 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө доорхи хаягаар авна.

Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс
205 тоот өрөө,
утас: 70210282, 70213173
Сонгон шалгаруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дээрх хаягаар авч болно.
БАГАНУУР ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС
Сонгон шалгаруулалтын урилга
/Хэвлэлд/

Огноо: 2015-09-18

Сонгон шалгаруулалтын нэр:

Засгийн газрын 2015 оны “Дүрэм шинэчлэн батлах тухай” 11 тоот тогтоолоор батлагдсан “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийн 1 дэх хэсгийн 1.2. дахь заалт, 3 дахь хэсгийн 3.2, 3.4-т заасныг үндэслэн
а) Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дотор, мэдрэл, мэс засал, төрөлжсөн мэргэжлийн;
Сонгон шалгаруулалтын дугаар: СШ-01
Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын төрөлжсөн мэргэжлийн эмчээр ажиллах сонирхолтой мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна.
Төрөлжсөн мэргэжлийн эмч нь тухайн мэргэжлийн дагуу иргэн (даатгуулагч)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, сунгах, цуцлах үйл ажиллагаанд оролцох үндсэн чиг үүрэгтэй ажиллана.
Хугацаа:
Нэр дэвшигчийн материалыг 2015 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө доорхи хаягаар хүлээн авна.

Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс
205 тоот өрөө,
Утас: 70210283; 70213173
Сонгон шалгаруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дээрх хаягаар авч болно.

БАГАНУУР ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.