Иргэдийн анхааралд

НИТХ-ын 10/39, 92 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх цахим системийн 1-р ээлж/2014.08.01-2014.12.02/, 2-р ээлжинд/2015.02.11-03.06/ сонгогдсон Багануур дүүргийн 4-р хороо Тариан булаг 1-р хэсэг, Тариан булаг 2-р хэсэгт газар өмчилсөн иргэдийн газар өмчлөлийн шийдвэрийг олгож байгаа тул Багануур дүүргийн Өмч, газрын харилцааны албанд ирж шийдвэрээ авна уу.

Газар өмчлөлийн шийдвэрээ авахад иргэн та дараах бичиг баримт бүрдүүлнэ.

Үүнд:

  1. Тухайн газар өмчлөгч нь насанд хүрсэн иргэн бол өөрийн биеэр ирнэ./иргэний цахим үнэмлэх авч ирэх/
  2. Өөрийн биеэр ирэх боломжгүй бол нотариатаар итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлж болно.
  3. Тухайн газар өмчлөгч нь насанд хүрээгүй бол эцэг эхийн нэг нь төлөөлж болно. /иргэний цахим үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ авч ирэх/
  4. Өргөдөл хүлээн авсан тодоройлолт, кадастрын зураг, нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт.

Харилцах утас:  7021-2450, 7021-2255, 8970-2450

                          Багануур дүүргийн Өмч, газрын харилцааны алба

 

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.