Багануур дүүрэгт газар эзэмшүүлэх нээлттэй дуудлага худалдааг 12 байршилд зохион байгуулна

Багануур дүүргийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан 12 байршлын газарт Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын дагуу нээлттэй дуудлага худалдааг 2015 оны 10 сарын 2-ний өдрийн Баасан гаригын 13:30 цагаас дүүргийн Засаг даргын тамгын газрын 202 тоот хурлын зааланд зохион байгуулна.

Бүртгэл: 2015 оны 10 сарын 02-ны өдрийн 13:00 цаг хүртэл дүүргийн Өмч, газрын харилцааны албанд бүртгэнэ.
Бүртгүүлэхээр ирэхэдээ:
1. Тухайн газрын дэнчингийн 10%-ийн төгрөгийг төлсөн баримт
2. Өргөдөл /маягт бөглөнө/
3. Иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээтэй биеэр ирж бүртгүүлнэ

Уг дуудлага худалдааны зохион байгуулалт, оролцогчдын бүртгэл, тухайн газруудын байршлын талаархи болон бусад мэдээллийг дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас болон доорхи хэлбэрээр авна уу.

Утас: 70212255, 70212450
Вэб сайт: www.bnd.ub.gov.mn, www.umch.ub.gov.mn
Facebook: Багануур дүүргийн Өмч, газрын харилцааны алба

394 388 388- 388-1 388-2

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.