Их зохиолчийн мэндэлсний 109 жилийн ойг угтаж “Шувуун саарал” цогцолборыг олон нийтэд сурталчилна

11742804_1659441047622830_7360803786635495838_nТүүхэн их хүн  Д.Нацагдоржийн өлгий нутгийн иргэд гэдгээрээ Багануурчууд бид бахархаад зогсохгүй, түүний нэрэмжит томоохон бүтээн байгуулалтын ажлыг дүүрэг байгуулагдсаны 35 жилийн ойгоор эхлүүлсэн. Энэ нь дүүрэг аялал жуулчлалын бүс болоод зогсохгүй иргэдийн ажилтай орлоготой байх томоохон боломж  нээгдэж байна. Д.Нацагдоржийн нэрэмжит  “Шувуун саарал” цогцолборыг дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэр, мянганы зам дагуу, Гүний овооны ард 4 га газарт байгуулахаар шийдвэрлэж 2015 оны орон нутгийн хөгжлийн сангийн 350 сая төгрөгийн хөрөнгийг тусгаж эхний ажлууд хийгдээд байна. Багануур дүүргийг аялал жуулчлалын бүс болгох иргэдээ ажилтай орлоготой байлгах шинэ хөгжлийн гарцыг авчрах “Шувуун саарал” цогцолборыг их зохиолчийн мэндэлсэний 109 жилийн ойг угтаж  9-р сарын 26-ны өдөр нээх гэж байна. Уг арга хэмжээний үеэр жил бүр их зохиолчийн мэндэлсэн өдөр зохион байгуулдаг “Миний нутаг” шүлгийн нэрэмжит яруу найргийн наадмын цар хүрээг  нэмж улсын хэмжээнд зохион байгуулах гэж байна. Бай шагналын хувьд ч харьцангуй өндөр түрүүлсэн яруу найрагчийг нэг сая төгрөгөөр шагнах юм. Шувуун саарал бол их зохиолчийн хурдан хүлэг , Монгол орноо магтсан зохиол энэ ч утгаараа хурдан их насны морьдын уралдаан болох юм.  2030 он гэхэд  Улаанбаатар хот таван сая жуулчин хүлээн авах боломжтой аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ бүхий хот болно хэмээн зорьж байна. Энэ хүрээнд ч зохиолчийн нутгийнхан жуулчдад үзүүлж харуулах зүйлтэй байх аялал жуулчлалаас төсвийнхөө нэгээхэн хэсгийг бүрдүүлдэг хот болохоор бэлтгэлээ хангаж байна. Дашрамд дурьдхад Шувууун сааралыг хөгжүүлэх үйл ажиллагааг дэмжих иргэд аж ахуй нэгж байгууллагууд хандив өргөж болох юм байна.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.