НИЙСЛЭЛ ХОТЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ

Монгол улсын хууль

     Нийслэл хотын албан татварын тухай
Нийслэл хотын нутаг дэвсгэрт үзүүлсэн үйлчилгээ,жижиглэнгийн худалдаагаар борлуулсан бүх төрлийн согтууруулах ундаа, тамхийг худалдан авсан этгээдэд энэ хууль үйлчилнэ.
Нийслэл хотын албан татвар төлөгч,татвар суутгагч
Нийслэл хотын албан татвар суутгагч” нь:
–    Жижиглэнгийн худалдаагаар борлуулсан бүх төрлийн согтууруулах ундаа,тамхийг борлуулсан;
–    “ зочид буудал”,” амралтын газар”,” ресторан”,” баар”-ны үйлчилгээ үзүүлсэн этгээд.
Нийслэл хотын албан татвар суутгагчаас хуульд заасан бараа,үйлчилгээг худалдан авч байгаа этгээд нийслэл хотын албан татвар төлөгч байна.
Нийслэл хотын албан татвар ногдох бараа ,үйлчилгээ
Бараанд:
–    Жижиглэнгийн худалдаагаар борлуулсан бүх төрлийн согтууруулах ундаа,тамхи;
Үйлчилгээнд:
–    “Зочид буудал”,” амралтын газар”,” ресторан”,” баар”-ны үйлчилгээ хамаарна.

Нийслэл хотын албан татвар суутгагчыг бүртгэх,бүртгэлээс хасах
Нийслэл хотын албан татвар суутгагчийг улсын бүртгэл,нийслэлийн нутгийн захиргааны болон бусад холбогдох бүртгэл,мэдээллийн байгууллагын мэдээлэлд үндэслэн харьяалах татварын алба бүртгэнэ.
Нийслэл хотын албан татвар тооцох үнэлгээ
Нийслэл хотын албан татвар тооцох үнэлгээг борлуулсан бараа,үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнд үндэслэн тооцно.
Дараах тохиолдолд нийслэл хотын албан татвар тооцох үнэлгээг харьяалах татварын алба тухайн үеийн зах зээлийн бодит үнэд үндэслэн тодорхойлно.
–    Борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний үнэ тодорхойгүй;
–    Бараа,үйлчилгээг харилцан солилцсон буюу арилжсан;
–    Харилцан хамаарал бүхий этгээдүүд хоорондоо зах зээлийн бодит үнээс хямд буюу өндөр үнээр бараа борлуулсан,үйлчилгээ үзүүлсэн, эсхүл үнэ төлбөргүй шилжүүлсэн;
–    Өр төлбөрийг бараа шилжүүлэх,үйлчилгээ үзүүлэх замаар хаасан.
Нийслэл хотын албан татварын хувь, хэмжээ
Татвар төлөгчийн худалдан авсан бараа,үйлчилгээнд үнийн дүнг үндэслэн нийслэл хотын албан татварын хувь,хэмжээг байршил,хүн амын төвлөрлийг харгалзан, 0-1.0 хувийн хязгаарт багтаан нийслэлийн иргэдийн Төлөөлөгдийн Хурал батлана.
Нийслэл хотын албан татвараас чөлөөлөх
“ зочид буудал”, “амралтын газар ”, “ ресторан ”, “ баар”-наас бусад үйлчилгээг нийслэл хотын албан татвараас чөлөөлнө.
Нийслэл хотын албан татвар ногдуулах, түүнийг төсөвт төлөх,тайлагнах
Албан татвар суутгагч нь нийслэл хотын албан татварыг бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрд суутган авч, төлбөрийн баримт дээр нийслэл хотын албан татварын хувь, хэмжээг тусгана.
Албан татвар суутгагч тухайн сард борлуулсан бараа,үзүүлсэн үйлчилгээнд ногдох албан татварыг дараа сарын 10-ны өдрийн дотор төсөвт төлж,тайланг батлагдсан маягтын дагуу дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор харьяалах татварын албанд тушаана.
Албан татвар суутгагч нь нийслэл хотын албан татварыг ногдуулахдаа борлуулсан бараа,үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнд бусад албан татвар,төлбөр,хураамжийг оруулан тооцохгүй.
Багануур дүүргийн Татварын хэлтэс

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.