Багануур дүүргийн Амралтын газруудад урьдчилсан хяналт хийхэд хүнсний ногоог өөрсдөө тариалдаг, мах болон малын гаралтай бүтээгдэхүүнийг өөрийн компаний туслах аж ахуйгаас бэлтгэдэг зэрэг сайн талууд байна.

2015.09.15

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй амралтын газруудад Монгол Улсын “Захиргааны хариуцлагын тухай”, “Ариун цэврийн тухай”, “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай”, “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулиуд болон Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтг зохион байгуулах нийтлэг журам”, “Амралтын газар, жуулчны бааз, гэр буудлууудад тавих ерөнхий шаардлага” MNS 6043:2009, “Хоолны газрын ангилал, зэрэглэл. үндсэн шаардлага” MNS 496552005 улсын стандартын хэрэгжилтийг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид анхаарах асуудлаар санал дүгнэлт гаргах зорилгоор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан “Амралт жуулчны баазуудад урьдчилан сэргийлэх хяналт хийх тухай” 02-03/457 дугаартай удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх хяналтыг 2015 оны 07-08 дугаар саруудад Хэрлэн голын дагуу байрладаг “Маргад өгөөж” ХХК-ий “Боорж” амралт сувиллын газар, “Араг бургас” ХХК-ий “Бүрги эрэг”, “Ажилчин хүн” ХХК-ий “Баянгол”, “Саарал лопус” ХХК-ий “Бөртэ чоно”, Ноён” ХХК-ий “Ноён тур”, Багануур дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн “Ахмадын амралт” гэсэн 6 амралтын газар хамруулан хийв.

“Маргад өгөөж” ХХК-ий “Боорж” амралт, сувиллын газар нь үйл ажиллагаа  эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, “Араг бургас”, “Ноён” ХХК-иуд нь Байгальд орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгүүлсэн, “Маргад өгөөж”, “Ноён”  ХХК-иудын амралтын газруудын хоол үйлдвэрлэлд хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийн гарал үүсэл, чанар, аюулгүй байдлын гэрчилгээтэй, “Маргад өгөөж” ХХК нь хүнсний ногоог өөрсдөө тариалдаг, мах болон малын гаралтай бүтээгдэхүүнийг мөн өөрийн компаний туслах аж ахуйгаас бэлтгэдэг зэрэг сайшаалтай талуудтай байна.

Шалгалтын явцад 19 төрлийн зөрчил илэрсэн бөгөөд эрсдлийг бууруулах, зөрчлийг арилгуулахаар 4 газарт нийт 68 заалттай албан шаардлага 4-ийг өгч, 6 амралтын газарт 14 бүлэг, 90 заалт бүхий зөвлөмж 6-ыг боловсруулан тус тус хүргүүлээд байна. Шалгалтын явцад холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартыг хэрэгжүүлж ажиллах талаар зөвлөмж өглөө. /Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн  сайдын 2010 оны 206 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Хоолны газрын нийтлэг журам”-ыг мөрдөж ажиллах зэргийн талаар/

Багануур дүүрэгт нийт 7 амралтын газар байгаагаас “Хэрлэн тур” амралтын газар засвар хийгдэж байгаагаас үйл ажиллагаа явуулаагүй тул 85.7% нь хамрагдав.

“Амралтын газар, жуулчны бааз, гэр буудлууудад тавих ерөнхий шаардлага” MNS 6043:2009 улсын стандартын хэрэгжилт дунджаар 80% хангагдаж байна.

Амрагчид нь ихэвчлэн өөрсдөө хонь, ямааны мах авчран захиалгаар хорхог хийлгүүлдэг тул нэг удаад бэлтгэсэн хоол, хүнснээс дээж авч, бүртгэл хөтөлдөггүй байна. Долоо хоногийн Бямба, Ням гарагуудад амрагч ихтэй байх ба бусад гарагуудад амрагч багатай, хоолны захиалга харьцангуй бага байдгаас хоолны дээж авалт хангалтгүй байв.

“Амралтын газар, жуулчны бааз, гэр буудлуудад тавих ерөнхий шаардлага” MNS 6043:2009 улсын стандартын хэрэгжилт 6 амралтын газрын хувьд дунджаар 85.7%-тай дүгнэгдэв.

Хоол үйлдвэрлэлийн газрын эрүүл ахуйн нөхцөл, халдвар хамгааллын дэглэмийн байдал харьцангуй хангагдаагүй буюу 50%.

Цэвэр усны хангамж, усны эх үүсвэрийн хамгаалалтын байдал хангагдаагүй, “Маргад өгөөж” ХХК-ий “Боорж” амралтын газраас бусад 6 амралтын газар нь Хэрлэн голын эргийн дагуу энгийн болон эрүүл ахуйн хамгаалалтын бүс зөрчиж байрласан, гүний худгийн техникийн бичиг баримтын зөрчилтэй байна. Газрын доорх усыг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа, тоолууржуулаагүй, эрүүл ахуйн бүс тогтоогоогүй, ус, хөрс, агаарыг бохирдуулахгүй байх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх төлөвлөгөөгүй байгаа зэрэг зөрчлүүд илэрч байна.

50% нь бохир ус зайлуулах систем, бие засах газар, бохирын цооног нь эрүүл ахуй, стандартын шаардлага хангахгүй байна. Бохир усыг хөрсөнд шингээлттэйгээр төлөвлөсөн байна.

            Байгууллагын дотоод хяналтыг хэрэгжүүлсэн эсэх: “Маргад өгөөж”, “Араг бургас” ХХК-аас бусад 4 амралтын газар нь Монгол Улсын Засгийн газрын  311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ыг хэрэгжүүлээгүй байна. Багануур дүүрэгт амралтын газар 7 байгаагийн зөвхөн нэг нь буюу “Баянгол” амралт байнгын үйл ажиллагаатай бусад 6 нь зуны улиралд 6-9 дүгээр саруудад үйл ажиллагаа явуулж байна.

            Цаашид авах арга хэмжээний санал: Бодлогын түвшинд: Байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүй ажиллах, гүний худгуудыг баримтжуулах, тооллогонд хамруулан координатжуулах, тоолууржуулах зэрэг асуудлуудыг бодлогоор зохицуулах.

Амралтын газрууд нь:

 “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийг хэрэгжүүлэх.

 Хоол үйлдвэрлэл нь технологийн урсгал горим, шат дамжлагыг нэг чигийн урсгалтай байхаар зөв зохион байгуулах;

 Жорлон, угаадасны нүх, бохирын цооног, хог хаягдлын  цэгийг ноёлох салхины доор, эрүүл ахуйн норм, шаардлагын дагуу зөв зохион байгуулах;

   Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, шинэчлэх, тоног төхөөрөмжийг шинээр суурилуулах ажлыг эрх бүхий байгууллагын хянан баталгаажуулсан зураг төслийн дагуу гүйцэтгэх;

   Барилга байгууламжийг байнгын ашиглалтанд хүлээн авсан улсын комиссын актыг үндэслэн үйл ажиллагаагаа явуулах;

 Орчны тохижилт, ногоон байгууламж, хүрээлэн буй орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө гаргаж, ус, хөрс, агаарыг бохирдуулахгүйгээр үйл ажиллагаа явуулах;

Эрсдлийг бууруулж, “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ыг мөрдөж, аливаа хордлогот халдвараас сэргийлж ажиллах;

            Орчны тохижилт, ногоон байгууламж, хүрээлэн буй орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө гаргаж, ус, хөрс, агаарыг бохирдуулахгүйгээр үйл ажиллагаа явуулах, гүний худгийн техникийн баримт бичгүүд, орон нутгийн Засаг даргын захирамж, улсын тооллогод хамрагдан координатжуулах, тоолууржуулах, эрүүл ахуйн бүс тогтоох;

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн  сайдын 2010 оны 206 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Хоолны газрын нийтлэг журам”-ыг мөрдөж ажиллах;

 Зуны улиралд амралтын газрын үйл ажиллагаа эхлэх үед хоол үйлдвэрлэлд онцгой анхаарч, дотоодын хяналтыг тогтмол тавих, шаардагдах тоног төхөөрөмж, хэрэгслийг стандартын дагуу бэлтгэж өгөх, хоол хүнстэй холбоотой хордлогот халдвар гарахаас сэргийлэх.  Амралтын газар ажиллах бэлтгэл үеэс эхлэн Мэргэжлийн хяналтын байгууллагад хандан мэргэжил арга зүйн зөвлөгөө авч байх.   1 2 3 4.4

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.