Дүүрэгт ХӨДӨЛГӨӨНТ БИРЖ ажиллаа

2013 оны 06-р сарын 13-ны өдөр Нийслэлийн хөдөлмөрийн газар, Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс хамтарч Багануур дүүргийн иргэдэд “ХӨДӨЛГӨӨНТ БИРЖ ” ажлууллаа.
Багануур дүүргийн иргэдэд хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээлэл өгөх, ажил олгогчдоос ирүүлсэн сул чөлөөтэй ажлын байрны захиалгуудыг танилцуулах ажилд зуучлах мэргэжил олгох сургалтуудад бүртгэж хамруулах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль” “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль” тогтоомжуудын талаар иргэдэд мэдээлэл хүргэх зорилготой.
Өдөрлөгийн хүрээнд:
Ажилгүй болон ажил хайж буй иргэнийг бүртгэх, зуучлах
Хөдөлмөрийн газар болон дүүрэгт явагддаг мэргэжил олгох сургалтуудыг танилцуулах, хамруулах
Ажилгүй болон ажил хайгч иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх
Иргэдийг гарын авлага тараах материалаар хангах
Нийслэлийн хөдөлмөрийн газар Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст ирсэн ажлын байрны захиалгуудыг танилцуулах
Жижиг дунд үйлдвэрлэл болон ХЭДС-ын зээлийн талаар мэдээлэл зөвлөгөө өгөх
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх, хууль эрх зүйн талаар мэдээлэл зөвлөгөө өгч, ажлын байранд зуучлах зэрэг арга хэмжээ явагдлаа.
Өдөрлөгөөр ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөөг 39 иргэнд 2 иргэнийг ажил зуучилж, дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очиж хорих ангиас энэ онд суллагдах 30 иргэнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгож,Хөдөлмөр эрхлэттэй холбоотой хууль тогтоомж, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн талаар сурталчиллаа.
Цаашид дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, ажил олгогчид хамтарч хороодод “Хөдөлгөөнт бирж” ажиллуулна. Тулга проспер ХХК, Дөл түшиг ХХК, Сумантэрх ХХК, Алтай хангай ХХК, УБ хотын ГОВЬ ХХК болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдээс нийт 143 ажлын байрны захиалга ирсэн байна. Зуны амралтаараа ажил хийхийг хүсч байгаа оюутан залуудыг түр ажлын байранд зуулчилна.

Comments Closed

Comments are closed.