Гадаадын зээл, тусламжаар дүүрэгт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр

         2009 оноос Тайваны Хүүхэд гэр бүлийг дэмжих сантай гэрээ байгуулан Нийгмийн халамжийн үйлчилгээг эмзэг бүлгийн хүүхдүүд, өрх, иргэнд хүргэх, хүүхдийн боловсрол эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх, эрүүл ахуйд нийцсэн ундны усыг нэмэгдүүлэх зорилгоор худаг бариулах зэрэг арга хэмжээг хамтран зохион байгуулсаар ирсэн. 2015 оны 09 сарын байдлаар 5 хорооны  132 өрхийн 300 гаруй  хүүхэд мөнгөн тусламжинд сар бүр хамрагдаж байна. Хичээлийн шинэ жилийг тохиолдуулан хичээлийн хэрэгсэл олгох, зуны улиралд ногоон бүсийн зусланд үнэ төлбөргүй амруулах, хүйтний улиралд дулаан хөнжил гудас, ахуйн хэрэглээний болон хүнс тэжээлийн тусламж, төрсөн өдрийн бэлэг,  0-3 настай хүүхдийн нэмэлт тэжээл өгөх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг.

          2012 оноос Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулж 2012-2014 онд суурь судалгааг зохион байгуулж дууссан. Дэлхийн зөн байгууллага нь 2015-2020 онд Эх хүүхдийн эрүүл мэнд, хүүхэд хамгааллын чиглэлээр 5 жилийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр болсон. 2015 онд 132-р цэцэрлэг дээр ариун цэврийн байгууламжийн тусгай төслийг хэрэгжүүлж 50 сая төгрөгийг зарцуулсан. Дэлхийн зөн Багануур орон нутгийн хөгжлийн хөтөлбөр нь 15 жилийн хугцаанд хэрэгжих бөгөөд тав таван жилээр орон нутгийн оролцоонд тулгуурлан төлөвлөлтөө хийдэг. Дээрх 2 төслөөр дүүрэгт нийт 300 гаруй сая төгрөг зарцуулсан байна.

          БНСУ-ын “Корэйн-Эйр” нислэгийн компани нь дүүрэгт Ногоон Төгөлийг хамтран байгуулж, 2014 онд 127 сая төгрөгний төсөвтэй 10,000 мод тариалж дүүргийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй 40 иргэнийг 6 сарын хугацаатайгаар цалинжуулж, 2015 онд 260 сая төгрөгний төсөвтэй 10,000 мод тариалж 50 иргэнийг цалинжуулж ажиллалаа. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн 3 байранд комьпютерийн иж бүрэн танхим байгуулж өгсөн.  

Leave a Reply