ЖДҮДТөвд “Бойжигч”-оор орох хүсэлтэй иргэд дараах материалыг бүрдүүлж өгнө үү.

Багануур дүүргийн ЖДҮДТөв нь жил бүр үйлдвэрлэл эрхлэгч нарын дунд “Бойжигч” сонгон шалгаруулалт явуулдаг. Бойжигчоор шалгарсан үйлдвэрлэл эрхлэгч нарыг төвийн Инкубатор төвд бизнес сэтгэлгээг нь нэмэгдүүлэх болон өөрсдийн бизнесийг үр дүнтэйгээр удирдахад нь туслах зорилготой инкубацийн олон талт үйлчилгээ үзүүлдэг болно. Манай төвд “Бойжигч”-оор орох хүсэлтэй үйлдвэрлэл эрхлэгч иргэд болон ААН байгууллагууд нь дараах материалыг бүрдүүлэх шаардлагатай байдаг.
ЖДҮДТөвд “Бойжигч”-оор орох хүсэлтэй үйлдвэрлэл эрхлэгчдийн бүрдүүлэх материал:
– Өргөдөл
– Өөрийн болон бүтээгдэхүүний танилцуулга
– Цахим үнэмлэхний хуулбар
– Хорооны тодорхойлолт
– 3н сарын ажлын төлөвлөгөө
– Бүтээгдэхүүний фото зураг
– ЖДҮ эрхлэгчийн гэрчилгээ
– Сургалтанд хамрагдсан батламж
– Цээж зураг 3*4 харьцаатай 2 ширхэг
– Бусад
Холбоо барих утас: 7021-2620

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.