104 аж ахуйн нэгж 674 сая төгрөгийн тохижилт хийж 28.600 м2 талбайд ногоон байгууламжийг бий болгожээ

p19tej46b016bu18gi130po5a6sq1Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр байгууллага аж ахуй нэгж шалгаруулах болзолт уралдааны 4 сарын хугацаанд Багануур дүүргийн 389 байгууллагыг   уралдаанд оролцохыг уриалж хамруулсан байна. Үүнээс 104 байгууллага бүрэн тохижилт хийж смайлаар урамшуулагдсан бөгөөд  давхардсан тоогоор эдгээр байгууллагууд нийт 219 ширхэг смайлаар шагнагджээ. Дүүргийн тохижилт хийсэн байгууллагууд тохижилтын ажилдаа нийт 674,0 сая төгрөгийн хөрөнгийг зарцуулж гадна орчиндоо 34000 м2 талбайг угааж цэвэрлэн,  нийт 28.600 м2 талбайд ногоон байгууламж хийсэн байна .

Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр байгууллага аж ахуй нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд ажлын хэсгүүд уралдаанд идэвхтэй оролцсон аж ахуй нэгжүүдийг шалгаруулж эхэллээ. 1-р шатанд дүүргийн “Болор дусал” ХХК-ний “Болор” мини маркет, “Ургах өглөө” ХХК-ний “Нархан” мини маркет, “Сод хөгжил” СӨХ, Боловсрол цогцолбор сургууль, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төрийн өмчит үйлдвэрийн газар, Соёлын ордрн, 139-р цэцэрлэг, 142-р цэцэрлэг, Хилийн цэргийн 0252-р анги, Ахмадын хороо, “Зол халиун соронз” ХХК-ний Соронз бар, ЖДҮТ-ийн харьяа Нийтийн халуун ус, 132-р цэцэрлэг, Зооноз өвчин судлалын төв, Багануур-Ус орон нутгийн өмчит үйлдвэрийн газар зэрэг 16 байгууллага шалгарсан байна. 2-р шатыг  санал асуулгын дүнгээр дүгнэх бөгөөд саналаа өгөхдөө нийслэлийн захирагчийн албаны ubserice.mn сайтруу орж баруун доод талд байгаа ЦЭМЦГЭР ХОТ цэсрүү ороод Багануур дүүргийн байгууллагуудын нэр дарж ороод тохижилтын ажлын танилцуулгын доор like дарж саналаа өгч дэмжих нээ. Нийслэлийн хэмжээнд 172 байгуулллага шалгаруулж  тус бүрийг 5 сая төгрөгөөр шагнах юм.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.