Газар эзэмшүүлэх нээлттэй дуудлага худалдаа зохион байгууллаа

Багануур дүүргийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан 13 байршлын газарт Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын дагуу НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДААГ 2015 оны 07 сарын 19-нд дүүргийн Засаг даргын Тамгын газарт зохион байгууллаа. Нийт 13-н байршилд 18-н иргэн, аж ахуй нэгж оролцож 4-н байршилд ялагчид тодорч Нийслэлийн төсөвт 65.9 сая төг төвлөрүүллээ.

ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЯЛАГЧИД

1. Цогт-Очир Пүрэврэнчин
1-р хороо, Магнай трейд ШТС-ын эсрэг талд мянганы зам дагуу шатах хий түгээх станцын зориулалтаар 2000 м2 газар
Дуудлага худалдаанд ялсан үнэ – 26 000 000

2. Цогт-Очир Пүрэврэнчин
3-р хороо, Нугын тал хэсэгт мянганы зам дагуу Шатахуун түгээх станцын зориулалтаар 2000 м2 газар
Дуудлага худалдаанд ялсан үнэ – 18 000 000

3. “Талын хөндлөн” ХХК
1-р хороо, “Наран” зоогийн газрын урд талд сити тойлет барих зориулалтаар 200 м2 газар
Дуудлага худалдаанд ялсан үнэ – 8 500 000

4. Багуулай Алтангэрэл
3-р хороо, Мянганы замын уулзвар, Петровис ШТС-ын зүүн талын гурвалжин хэсэгт Худалдаа үйлчилгээний зориулалтаар 1500 м2 газар
Дуудлага худалдаанд ялсан үнэ – 13 400 000

 

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.