Багануур дүүргийн 5 хороо 10 хэсэгт “Хөршийн өдөр” үйл ажиллагаа боллоо

 Иргэд өөрсдийн оршин суугаа нутаг дэвсгэрийн аюулгүй амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх, бие биетэйгээ танилцах, ажил амьдралын туршлагаа хуваалцах, харилцан мэдээ мэдээлэл солилцох, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр нэгдэж, энэ чиглэлээр нутгийн захиргааны байгууллага болон цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах тогтолцоог бүрдүүлэх, зорилгоор жил бүр “Хөршийн өдөр” арга хэмжээг зохион явуулахаар шийдвэрлэсэн. Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу 09-р сарын 5-ны бямба гарагт дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэрт Хөршийн өдөр арга хэмжээг зохион байгууллаа. “Хөршийн өдөр” –ийн арга хэмжээг ЗДТГ, хорооны ИНХ, Цагдаагийн хэлтэс, өрхийн эмнэлэг, ЗД-ын ажлын алба хамтран зохион байгуулсан бөгөөд дүүргйин 1-р хорооны 160 гаруй иргэд оролцож иргэдийн АХА, шатар даамны тэмцээн амжилттай зохион байгуулсан бол 2-р хорооны хөршийн өдөр арга хэмжээнд 45 иргэд оролцож . иргэдийн дунд АХА, сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулж хөршийн хяналтын журам , хуулийн танилцуулгыг цагдаагийн хэлтсийн албан хаагч танилцуулан ажиллалаа.3-р хорооны хөршийн өдөр арга хэмжээнд 72 иргэн оролцож иргэдийн дунд АХА, шатар даамны тэмцээн амжилттай зохион байгууллаа. 4- хорооны хөршийн өдөр арга хэмжээнд 128 иргэд оролцож гэрээрээ хөдөлмөр эрхэлдэг иргэдийн үзэсгэлэн худалдаа гарч, олс таталт, гар барилдаан тэмцээнүүдийг тус тус зохион байгуулсан байнаДүүргийн 5-р хороо хөршийн өдөрлөгийг Залуус, Нарийн-1, Нарийн -2 хэсгүүд 5-р хорооны байрны гадна талбайд, Их гүн Бага гүн хэсгүүд Их гүн хэсгийн сагсан бөмбөгийн талбайд тус тус зохион байгуулж өдөрлөгөөр “ХӨРШИЙН ХОЛБОО” хяналтын журмын танилцуулга хийж, өөрсдийн саналаар сайн дураар нэгдсэн иргэд 9 бүлэг байгуулан бүртгүүлсэн байна. Хорооны хэмжээнд нийт 120 иргэн энэхүү арга хэмжээнд оролцсон. Иргэдийн дунд АХА, чанга шивнээ, олс таталтын тэмцээн тус тус зохион байгуулсан байна.

Тус арга хэмжээг зохион байгуулсанаар иргэд хөрштэйгээ танилцаж, аюулгүй, амар тайван орчинд амьдрах, бие биендээ туслах, цэвэр цэмцгэр орчин хамтдаа бүрдүүлэх зэрэг давуу талууд бий болж байгаа юм. Хөршийн өдөр арга хэмжээний үеэр эрүүл мэндийн үзлэг, цагдаагийн хэлтсийн мэдээлэл, урлаг спортын тэмцээн уралдаан зохион байгуулсан бол иргэд өөрсдөө тарьж ургуулсан хүнсний ногоо, уралсан бүтээлээрээ үзэсгэлэн гаргасан байлаа.  Сүүлийн жилүүдэд дүүрэгт  шилжин ирэгсдийн тоо нэмэгдэж, хэт төвлөрөл бий болж хөрш зэргэлдээ айл өрх, иргэд бие биенээ таньж мэдэхгүйгээс найрсаг дулаан харилцаа холбоо алдагдсан, гудамж талбай, гэр, орон сууц, ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн тоо нэмэгдэж Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл, аюулгүй, амар тайван орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх шаардлага гарч тус цагдаагийн газраас “Хөршийн хяналт” хөтөлбөрийг боловсруулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 126 дугаар тогтоолоор батлуулан, 2020 он хүртэл нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх болно.
Тус хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр:
• Ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчил буурна.
• Аюулгүй амьдрах нөхцөл боломж бүрдэнэ.
• Нийслэлийн иргэд, оршин суугчдын нийгмийн хариуцлага нэмэгдэнэ.
• Айл хөршийн нэгдлийг бий болгож тэдэнд өөрсдөөрөө бахархах сэтгэл төрүүлнэ.
• Холбогдох байгууллагуудыг шуурхай мэдээллээр хангах боломж бүрдэнэ.
• Иргэд, оршин суугчдаас ирүүлэх гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээ, мэдээлэл нэмэгдэнэ.
• Цагдаагийн байгууллагад идэвхтэй дэмжлэг үзүүлэх ухамсар төлөвшинө,
• Цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх нөхцөл бүрдэнэ.
• Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, оршин суугчдын оролцоо дэмжлэгийг үнэлж, дүгнэдэг, урамшуулах нөхцөл бүрдэх зэрэг үр дүн хүрнэ гэж үзэж байна.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.