Сурагчиддаа туслах аянд байгуулага аж ахуй нэгжүүд нэгдэж байна

ayan copyДүүргийн Засаг дарга Б.Бямбадорж 8 дугаар сарын 20-оос 9 дүгээр сарын 20-ны хооронд “Сурагчиддаа туслая” уриалгыг гаргаад байгаа билээ. Уриалгын дагуу дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс 6 настай нэгдүгээр ангид элсэн суралцаж буй 6 хүүхдэд иж бүрэн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл, цүнх өглөө. Хөдөлмөрийн хэлтсийн хамт олон 2014-2015 оны эхэнд мөн сурагчдад туслах таянд нэгдэн нэгдүгээр ангийн сурагчдад дүрэмт хувцас хичээлийн хэрэглэл өгч байсан бол ийнхүү 2 дах жилдээ бяцхан сурагчиддаа туслаж байна. Амьралын баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн болон морь унаач хүүхдүүдийг сонгон туслалцаа үзүүлсэн бөгөөд нийгмийн хариуцлагатай байж ирээдүй хойч болсон хүүхдүүддээ туслахыг тус хэлтсийн хамт олон уриалж байна. МӨн дүүргийн  шүүхийн хамт олон нэгдэж 1 дүгээр хорооны  сурагчид  дэвтэр бэлэглэж аянд нэгдсэн бол 1 дүгээр хорооноос ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Б.Бямбадорж, М.Мөнхманлай, Ё.Туул, Ю.Бямбаа нар 43 сурагчид хичээлийн хэрэглэл, дүрэмт хувцасны дэмжлэг үзүүллээ. Дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой болон хагас, бүтэн өнчин 50 хүүхдэд тус бүр нь 50,000 төгрөгний үнэтэй хичээлийн хэрэглэлийг бэлэглэжээ. Дүүргийн Засаг даргын санаачлагаар эхэлсэн сурагчиддаа туслая аянд байгууллага аж ахуйн нэгжүүд ийнхүү идэвхтэй оролцож ирээдүй хойч үе болсон хүүхдүүддээ тусалсаар байна.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.