Нийслэл хотын албан татвар суутгагчийг тоолох, бүртгэх, кассжуулах ажлыг зохион байгуулна

taxДүүргийн зочид буудал, амралтын газар, ресторан, баарны үйлчилгээ, бүх төрлийн согтууруулах ундаа болон тамхины жижиглэн худалдаа эрхлэн явуулж буй иргэн, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/695, Дүүргийн засаг даргын А/391 дугаар захирамжийн дагуу Багануур дүүрэгт зочид буудал, амралтын газар, ресторан, баарны үйлчилгээ, бүх төрлийн согтууруулах ундаа болон тамхины жижиглэн худалдаа эрхлэн явуулж буй иргэн, хуулийн этгээдийг тоолох, албан татвар суутгагчаар бүртгэх ажлыг 9 дүгээр сарын 4-ны өдрөөс 10-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.

Ингэснээр нийслэл хотын албан татвар суутгагчийн мэдээллийн нэгдсэн санг бий болгох, татварын ногдуулалт, төлөлтийг сайжруулах, орон нутгийн төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломж бүрдүүлнэ гэж үзэж байгаа юм. Нийслэл хотын албан татвар суутгагчийг тоолох, бүртгэх ажлын хэсгийг дүүрэг, хороодын хэмжээнд дүүргийн татварын хэлтэс ЗДТГ-н тохижилт худалдаа үйлчилгээний хэлтэстэй хамтран зохион байгуулан ажиллах юм.

Дүүрэгт тамхи борлуулдаг 73 цэг, согтууруулах ундаа борлуулдаг 38 цэг, амралтын үйлчилгээ эрхэлдэг 6 ААН, зочид буудлын үйлчилгээ эрхэлдэг 10 ААН, рестораны үйлчилгээ эрхэлдэг 1 ААНБ дээрх тооллогот хамрагдан “ХОТЫН АЛБАН ТАТВАР” ын суутгагчаар бүртгэгдэх юм.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.