Багануур дүүрэг СӨБ-ын хамрагдалтыг 100 хувьд хүргэлээ

11951295_432466360279101_2894473978615769207_n9-р сарын 1 хичээлийн шинэ жилийн нээлт Д.Нацагдоржийн талбайд болж салбартаа олон жил үр дүнтэй ажилласан болон шавь нар нь нь ЭЕШ-д 800 оноо авсан багш нар яам, Нийслэлийн боловсролын газар, дззргийн Засаг даргын шагналуудаар шагнагдлаа. Энэ хичээлийн жилд ЕБС-д 5300 сурагч 7 цэцэрлэгт 2351 хүүхэд хамрагдлаа.Багануур нь дүүрэг маань анх удаа сургуулийн өмнөх боловсролын хамрагдалтыг 100 хувьд хүргэж чадсан анхны жишиг хот болж чадсан бахдам атжилтаар 2015-2016 оны хичээлийн жилээ угтаж байна. Сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 100 хувьд хүрсэнээр  цэцэрлэгт хүмүүжиж байгаа хүүхдүүдийн эцэг эхчүүд ажил хөдөлмөр эрхлэх, бизнесээ өргөжүүлэх, сурч боловсрох өргөн боломжоор хангагдаж буйгаараа өндөр ач холбогдолтой юм. Үүний үр дүнд энэ хичээлийн жилд боловсролын салбарт нийт 62 хүн байнгын шинэ ажлын байраар хангагдлаа. Энэ хичээлийн жилд:

  • Орон нутгийн хөгжлийн сангийн 440 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 280 ортой 193 дугаар цэцэрлэгийг шинэчлэн засварлаж, тоног төхөөрөмж зөөлөн эдлэл, тоглоом наадгайг шийдлээ.Тус цэцэрлэгийнсувиллын бүлгийн тоног төхөөрөмжийг шийдвэрлэснээрсувиллын 2 бүлэгт 60 хүүхэд хамрагдана.
  • 1 дүгээр хороонд шинээр баригдаж буй 100 хүүхдийн ортой 235 дугаар цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлснээр цэцэрлэгүүд бүлэг дүүргэлтийн стандартыг мөрдөн ажиллах боломж бүрдэнэ.
  • 5-р хорооны нутаг дэвсгэрт 240-н ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил 2016 оны 09 сарын 01 ны өдөр ашиглалтад хүлээлгэж өгнө.

Улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар:

  • 131, 139, 142 дугаар цэцэрлэгүүдэд нийт 280 сая төгрөгийн өртөг бүхий сангийн засвар, 50 сая төгрөгийн санхүүжилтээр 235 дугаар цэцэрлэгийн гадна цахилгааны ажил
  • Японы Засгийн газар “Өвснийн үндэс” хөтөлбөрийн 165 сая төгрөгийн санхүүжилтээр “Гүн галуутай” цогцолбор сургуулийн сангийн иж бүрэн засвар
  • Дэлхийн зөнгийн орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн 53 сая төгрөгийн санхүүжилтээр 132 дугаар цэцэрлэгийн гэр салбар бүлгийн ариун цэврийн байгууламжийн ажлыг тус тус гүйцэтгэсэн.
  • Мөн 5 цэцэрлэгт орон нутгийн хөгжлийн сангийн 72 сая төгрөгийн санхүүжилтээр ариутгал, цэвэрлэгээний тоног төхөөрөмж
  • Боловсролын гудамжнаас 125 дугаар сургууль хүртэлх тохижилтын ажилд 52 сая төгрөгийг зарцуулсан байна.

Боловсролын байгууллагад оруулсан эдгээр хөрөнгө оруулалт нь багш сурагчдын ажиллах, суралцах боломжийг бүрдүүлж, сургалтын орчинг сайжруулах, боловсролын байгуулагуудын менежмент, чадавхийг дээшлүүлэхэд чухал үр дүнтэй ажил болсон. 2015 оны элсэлтийн ерөнхий шалгалтад манай дүүргийн 7 хүүхэд 800 оноотой шалгагдаж, математикийн хичээлийн сургалтаар Багануур дүүрэг улсдаа тэргүүлсэн амжилтуудыг гаргаад байна.

Leave a Reply