Энэ намар эхний хаусуудыг хүлээлгэн өгнө

aminii_oron_suuts2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу 1-р хорооны нутаг дэвсгэр Хуцаагийн далан дагуу байршилд 28 га газарт амины орон сууцны хороолол барих гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг өнгөрөгч 3 дугаар  сард зохион байгуулж “Хүслэн дэлгэрэх” ХХК,“Бандиа” ХХК, “Цахирт ану” ХХК гэсэн 3 компани шалгаран ажлаа эхлүүлээд байна. Үйл ажиллагаагаа эхлүүлэн газар шорооны ажлаа хийж эхэлсэн, мөн иргэдэд барилгаа танилцуулан захиалаг авч эхэлсэнтэй холбоотойгоор дүүргийн Засаг дарга дээрх компаниудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

“Хүслэн дэлгэрэх” компаний хувьд 10 байшингийн суурь цутгаж, 4 байшингийн гүйцэтгэл 50 хувьтай явж байгаа бөгөөд энэ намартаа багтаан эхний 20 айлд сууцыг нь хүлээлгэн өгөх юм. Харин “Цахирт ану” компани 4 байшингийн суурь цутгаад байгаа ажээ. Эргэн сануулахад дээрх компаниуд 4 дүгээр сард дүүргийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулж дэд бүтцийн асуудлыг өөрсдөө хариуцан шийдэж 1 м2 –ийн үнийг 1,1 саяас хэтрүүлэхгүй байх үүргийг хүлээгээд байгаа билээ.

Leave a Reply