Дүүргийн Засаг даргаар ахлуулсан ажлын алба ЖДҮДТөв-н ажил байдалтай танилцлаа.

2015-08-27-нд дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж, Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга О.Батмөнх нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ЖДҮД-төвийн ажил байдалтай танилцаж, Үйлдвэрлэл эрхлэгч нарын бүтээгдэхүүн борлуулалтыг дэмжих зорилготой “Сайн өдрийн зах” байгуулан ажиллуулах ажлын явц, төлөвлөгөөтэй танилцаж дэмжиж хамтран ажиллахаар боллоо. Мөн манай төв үйлдвэрлэл эрхлэгч нарын мэдээллийг бүрэн цахимжуулах судалгааны цахим программтай болох тухай ажлыг дэмжиж шийдвэрлэж өгөхөөр боллоо.
Ийнхүү дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан төлөвлөгөөт ажлаас Жижиг Дунд Үйлдвэрийг Дэмжих хөтөлбөр 70-80%-н хэрэгжилттэй явж байна.