9-р сараас эхлэн сайн өдрийн зах ажиллана

20150827_100323Өнөөдөр дүүргийн засаг даргын удирлагын зөвлөл хуралдлаа. Хуралдаанаар 2015 оны нийгэм эдийн засгийн зорилтын сүүлийн хагас жилд хийх ажлыг төлөвлөж үлдсэн 9,10,11,12-р саруудад хийж гүйцэтгэх ажлыг харьяа холбогдох албаныхан орлогч дарга нарт даалгаж  цаг хугацаатай үүрэг өглөө. Мөн Цэцэрлэгүүдэд мах, төмс хүнсний ногоо нийлүүлэх асуудлыг хэлэлцлээ. Дүүргийн зүгээс цэцэрлэгүүдэд хямд өртөгтэй чанартай шинэ мах, хүнсний ногоо нийлүүлэхийг зорьж байгаа энэ үүднээс цэцэрлэгүүдэд мах, хүнсний ногоо нийлүүлэхэд сонгон шалгаруулалт хийх комисс байгуулагдаж ажиллахаар болж байна. Энэ үеэр мөн цэцэрлэгийн удирдлага нягтлангуудтай уулзаж үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн эсэх мөн мах хүнсний ногоог сонгон шалгаруулалтаар нийлүүлэх тухай танилцууллаа. Багануур дүүргийг амины орон сууцжуулах ажил дүүрэгт өрнөж “Хүслэн дэлгэрэх ХХК” “Бандиа ХХК”, “Цахирт ану ХХК” зэрэг компанууд тендэрт шалгарч ажлаа эхлүүлээд байгаа. Тэгвэл Засаг дарга эдгээр компануудын удирлагуудтай уузаж ажлын явцыг сонслоо. Эрчим хүчний асуудал болон хүндрэлтэй байгаа асуудлуудыг сонсож хурдан шийдвэрлэх үүргийг холбогдох албаныханд өглөө. Амины орон сууцны барилын ажлыг гүйцэтгэх “Хүслэн дэлгэрэх” компаний хувьд 10 байшингийн суурь цутгасан бол 4 байшин 50 хувьтай явж байна. Харин Цахирт ану компани 4 байшингийн хундам цутгаад байгаа бөгөөд Хүслэндэлгэрэх компани энэ намартаа багтаан эхний 20 айлын амины орон сууцыг хүлээлгэн өгөх юм байна. Амины орон сууцны гүйцэтгэгч компанууд захиалга авч байна. Баганур дүүрэг өөрсдөө тарьсан эрүүл хүнсний ногоог иргэддээ хүргэхээр зорьж байгаа.Энэ хүрээнд 40га талбайг агропаркын зориулалтаар олгохоор болсон. 5 га-д агропарк байгуулах бол 15 га-д гавьяат агрономич А.Бадарчин гуайн сургалтанд хамрагдаж бэлтгэгдсэн иргэддээ өгөх юм байна.  үлдсэн 20га-г төсөл сонгон шалгаруулалтаар олгох юм байна.  Ийнхүү Багануур ирэх хаврын тариалалтын бэлтгэлээ намраас базааж ирэх жилийн газар тариалан ногооныхоо асуудалд дүүрэг орж байна.Мөн сайн өдрийн захыг байгуулах ажилыг хэлцэж бэлтгэл ажил эхэллээ. Энэ хүрээнд дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж ЗДТГ-ын НХХ-ийн дарга О.Батмөнх нар зах байгуулах ЖДҮЛТөвийн үйл ажиллагаатай танилцлаа. Сайн өдрийн захыг дүүргийн ЖДҮДТ-тэй уялдуулж ЖДҮДТ-ийн урд талбайд байгуулахаар газрыг тохижуулж шороон хэсгийг тохижуулах бэлтгэлээ базааж 9-р сардаа багтаан үйл ажиллагаг нь эхлүүлэх үүргийг Засаг дарга өглөө. Мөн удирдах зөвлөлийн хуралаар шинээр нээгдэх цэцэрлэгт сувилалын анги байгуулах, угийн бичгийн айл өрхүүдэд хөтлүүлэхажлыг эрчимжүүлэх тухай ч хэлцсэн юм.