Гамшиг осол, гал түймэр, үер ус, мал амьтны гаралтай өвчин, анхны тусламж үзүүлэх асуудал зөвхөн ОБХ, УЗХ-ны ажил биш

IMG_0589Онцгой байдлын ерөнхий газар, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын хамтран хэрэгжүүлж буй “Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний дэд хөтөлбөр”-ийн хүрээнд  “Говийн баавгай”, “Өрхийн бэлэн байдал” сэдэвт газар хөдлөлт, гал унтраах  болон анхны тусламжийн   бэлэн байдлыг хүүхэд өсвөр үеийнхэнд эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулах сургагч багш нараар  19 аймаг 7 дүүргийн 600 гаруй ажилтан албан хаагчдыг бэлтгэсэн. Үүний дагуу дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Улаан загалмайн хороо,  Дэлхийн зөн Багануур орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран 2 дахь жилдээ хүүхэд багачуудад зохион байгууллаа. Сургалтыг Боловсрол, Гүнгалуутай цогцолбор, 125-р сургуулийн 150 гаруй, Тэмүүлэл зусланд амрагч 220 гаруй хүүхэд 20 гаруй багш, нийгмийн ажилтнуудад зохион байгуулж анхан шатны мэдлэг олголоо. Мөн хуванцар савны стандарт хэрэглээ, ахуйн ослын талаар ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсээс нэмэлт мэдээлэл өгсөн.

Цаашид 5 хорооны малчин өрхүүдэд газар хөдлөлт, гал түймэр, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хуванцар савны стандарт, түүний хэрэглээ, химийн хорт бодис, цаг агаарын мэдээлэл, гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах, урьдчилан сэргийлэх  уламжлалт арга ухаан зэрэг сэдвээр мэдээлэл хийх уулзалтыг ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, ОБХ, Цаг уурын алба, НЗӨСТ, Дэлхийн зөн Багануур орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй  хамтран зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажлаа хангаж байна.

IMG_0633

Гамшиг осол, гал түймэр, үер ус, мал амьтны гаралтай өвчин, анхны тусламж үзүүлэх асуудал зөвхөн ОБХ, УЗХ-ны ажил биш бөгөөд эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах энэ талын мэдлэг, чадвартай болох нь хүн бүрийн үүрэг юм.