Засаг дарга сурагчиддаа туслахыг хоёр дахь жилдээ уриаллаа

suragch0310Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж “Сурагчиддаа туслая”уриалгыг хоёр дахь жилдээ гаргалаа. 2014-2015 оны хичээлийн жилийн өмнө гаргасан дүүргийн Засаг даргын уриалгын дагуу байгууллага аж ахуйн нэгжүүд, иргэд сэтгэл гарган тусламжийн гараа сунгаж 200 орчим сурагчдад дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэлийн дэмжлэг үзүүлж байсан. Сурах хүсэл мөрөөдлөө амьдралын боломжгүй байдлаасаа болж эрт орхигдуулах нь Монголчууд бидний хувьд эмгэнэл. Тийм ч учраас хүн бүр ирээдүй хойч болсон хүүхдүүдийнхээ сургах үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж аянд нэгдэх нь ирээдүйдээ оруулж буй бидний хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүн бүр Засаг даргын гаргасан энэхүү уриалыг дэмжиж  хямралын эсрэг хамтдаа зогсохыг Багануурчуудаа уриалж байна.

2015-2016 оны хичээлийн шинэ жилийг тохиолдуулан “Сурагчиддаа туслая” уриалгыг 08-р сарын 20-ноос 09-р сарын 20-ны хооронд өрнөх юм. Өгье гэвэл ганцаасаа гэдэг үг байдаг. Өнөөдрийн бидний өгсөн дэм ирээдүйд Багануурыг, Монголыг хөгжүүлэх их хүч болно.