Өнөөдрөөс цэцэрлэгүүд хүүхдүүдээ бүртгэж эхэллээ

20150824_101846

Багануур дүүрэг СӨБ-ын хамрагдалтыг 100 хувьд хүргэж чадсан амжилттайгаар 2015-2016 хичээлийн жилээ угтаж байна. 8-р сарын 24-ний өдрөөс цэцэрлэгийн бүртгэл эхлэнэ. Нийслэлийн хэмжээнд хүүхдээ бүртгүүлэх гэж эцэг эхчүүд хонон өнжин оочирлодог.  Энэ бол манай улсын боловсролын салбарын өмнө тулгамдаж буй хамгийн том асуудалын нэг юм. Харин Багануур дүүрэг хүүхэд бүрт чанартай боловсрол олгоход анхааран ажилсаны үр дүнд  2015-2016 оны хичээлийн жилд хоёр цэцэрлэг нэмж ашиглалтад орсноор хүүхдүүдээ  цэцэрлэгт бүрэн  хамруулж чадсан анхны жишиг дүүрэг болж байна.  Урьд жилүүдэд анги дүүргэлт 35-45 хүүхэд  байсан бол энэ хичээлийн жилээс нэг ангид 20-30 хүүхэд  авч сдандарт норм мөрдөхнээ. Ингэснээрээ багшийн ажиллах орчин сайжирч ачаалал багасахын зэрэгцээ хүүхдүүд сурч хөгжих орчин улам таатай болох юм. Багануур дүүрэг 8-р сарын 24 өдрөөс хүүхдүүдээ бүртгэж эхэллээ. 8-р сарын 24,25,26-ны өдөр хуучин сурч байсан хүүхдүүдээ бүртгэх бол 27,28-ны өдөр шинээр цэцэрлэгт элсэж буй хүүхдүүдээ бүртгэнэ. Харин эрүүл мэндийн шинэжилгээг цэцэрлэг тус бүр дээр нь авах юм байна.