Суурь боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй сэдэвт сургалт явагдаж байна

 

20150821_100140Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан багш нар 2015-2016 оны хичээлийн жилд хэрэгжүүлэх суурь боловсролын цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх сургалтанд хамрагдаж байна. 2014-2015 оны хичээлийн жилд бага боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бол энэ хичээлийн жилд суурь боловсролын цөм хөтөлбөрийг  хэрэгжүүлэх нээ. Сургалтыг БСШУЯ-ны хэрэгжилтийн багийнхан явуулж байна. Суурь боловсролын цөм хөтөлбөрийн гол зорилго нь ихийг мэдүүлэхийг бус  яаж сурах аргыг олгох буюу суралцах чадвар эзэмшүүлэх, ингэснээрээ хурдан өөрчлөгдөж байгаа шинэ нийгэмд  дасан зохицож амьдрах  хөрвөх, амьдрах чадварыг олгоход олгох юм байна. Суурь боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй сэдэвт сургалт дөрөв хоног үргэлжлэх бөгөөд багш удирдлагууд гээд 200 гаруй хүн хамрагдаж байна.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.