Гэр хороололд 6,44 км хатуу хучилттай зам тавина

11863340_451303878375941_9218180887151342715_nЭнэ жил дүүрэгт хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын олон ажил хийхээр төлөвлөж зарим ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Тэгвэл концессоор 2, 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт барихаар төлөвлөсөн 6,44 километр хатуу хучилттай зам тавих ажил эхэллээ. Уг замыг “Ялгуусан” ХХК гүйцэтгэхээр шалгарсан бөгөөд концесс олгох сонгон шалгаруулалтыг нийслэлд өнгөрөгч 3 дугаар сарын 16-нд зарласан байна. Уг төсөл нь “Барих-шилжүүлэх” төрөлтэй бөгөөд “Ялгуусан” ХХК өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр батлагдсан зураг төсвийн дагуу замыг барьж ашиглалтад оруулан нийслэлийн өмчид шилжүүлэх аж. Гэр хорооллын Нарийн Бага гүн, Жаргалант Рашаант хэсэг болон 2 дугаар хороог хатуу хучилттай замтай холбох ажил энэхүү төслийн хүрээнд гүйцэтгэгдэх юм.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.