Багануур Багахангай Налайх дүүргийн 42 хүүхэд Тэмүүлэл зусланд үнэ төлбөргүй амарлаа

img_9480Эрдэм боловсролтой эрүүл чийрэг хүүхдүүдийг төлөвшүүлхэд МУ-ын засгийн газар нийслэлийн Засаг дарга, дүүргийн Засаг дарга анхааран ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд сурагчдынхаа зуны амралтыг үр дүнтэй, зөв зохистой өнгөрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Эрхийн бичгээр урамшуулах тухай” А/532 дугаар захирамжийг өнгөрөгч 6 дугаар сард гаргаад байсан. Захирамжаар зорилтот бүлгийн хүүхдүүдийг нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зусланд амрах эрхийн бичгээр урамшуулахаар болсон бөгөөд Багахангай, Налайх, Багануур дүүргийн зорилтот бүлгийн 42 хүүхэд энэ сарын 8-15-ны хооронд дүүргийн Тэмүүлэл зусланд үнэ төлбөргүй амарлаа. Хүүхдүүдийг зусланд амраахад шаардагдах хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний зардлаас санхүүжүүлсэн байна.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.