Гэр цэцэрлэгийн ариун цэврийн байгууламж шинэчлэгдлээ

11904683_879156312121545_1217221950311432099_nЭрдэм боловсролтой эрүүл чийрэг иргэд Багануурын үнэт баялаг. Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэлийн хүрээнд бага насны хүүхдийн сурч хөгжих таатай орчин нөхцөлийг бүрдүүлхээр олон ажилууд дүүрэгт  өрнөж  байна.  Энэ удаа дүүргийн 132-р цэцэрлэгийн  гэр цэцэрлэг хүүхдүүдээ ая тухтай орчинд хүлээн авахаар боллоо. 2007 онд анх 132-р цэцэрлэгийн харьяа гэр цэцэрлэг байгуулагдаж улсын хэмжээнд анхдагч болж байсан тэр цагаас хойш 8 жил тасралтгүй үйл ажиллагааагаа амжилттай явуулж өнөөдөр 120 хүүхэд хүлээн авч  байна. 132-р цэцэрлэгийн гэр цэцэрлэгт тулгамдаж байсан асуудал болох ариун цэврийн байгууламжийг  Дэлхийн зөн олон улсын байгууллагын Багануур дахь салбар 53 сая төгрөгийн дэмжлэгээр  “Тооно тушаа ХХК” гүйцэтгэж шийдвэрлэлээ. Гүйцэтгэгч компаний зүгээс гурван жилийн баталгаа өгч байгаа бөгөөд энэ хугацаанд гэмтэл гарвал үнэ төлбөргүй засварлаж өгөх юм байна. “Тооно тушаа ХХК” өмнө нь Налайх  дүүрэг болон  Хөсвгөлийн таван суманд энэхүү ариун цэврийн байгууламжийг байгуулж байсан туршагатай. Ариун цэврийн өрөөнд  10 хүүхэд нэг дор орох боломжтой төдийгүй ангиасаа шууд ариун цэврийн өрөөрүүгээ орхоор шийдэгдсэн  байна. Цасан шуурга хүйтэн борооноор гадаа гарч бие засдаг байсан хүүхдүүд ийнхүү ая тухтай орчинд сурч хөгжих болсонд эцэг эхчүүд ч талархалтай байна.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.