Багануур дүүрэгт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт хийгдэж байна.

Нийслэлд тарваган тахал, шинэ болон дахин сэргэн тархах зоонозын халдварт өвчин зөөвөрлөгдөн орохоос сэргийлэх зорилгоор “Хүн, малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, арга хэмжээг эрчимжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын болон Багануур дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу “Хэрлэн” авто тээврийн шалган бүртгэх товчоон дээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч нар дүүргийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэстэй хамтран хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж,  тээврийн хэрэгсэл, зорчигчийн ачаа тээшинд үзлэг шалгалт хийж, “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай” сэдэвт 4 төрлийн санамж, зөвлөмж, тараах материалыг тарааж, зөвлөгөө өгч ажиллаж байна.

Хяналт шалгалт хийх явцад тарвагатай холбоотой зөрчил 3 удаа илрүүлэв. Улаанбаатар хотын харъяат 3 иргэн нийт 5 ширхэг ширхэг тарваганы түүхий мах /тулам/ тээвэрлэж орж ирснийг илрүүлэн хурааж, Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвд шинжлүүлэхээр шилжүүлж, тарваганы мах тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэлт хийлгэж,  холбогдох хуулийн дагуу  384.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч хяналт тавин ажиллаж байна.

    11887960_1608952346042063_3460161459244272779_n

11885353_1608952419375389_319236295366192442_n

11855800_1608952366042061_3496900106698051303_n

11201494_1608952396042058_6791329568478193403_n

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.