Сургууль цэцэрлэгүүдийн засварын ажил 60-80 хувьтай байна

Picture3Хичээлийн шинэ жил удахгүй эхлэх гэж байгаатай холбогдуулан цэцэрлэг сургуулуудийн засвар ажлын явц, өвөлжилтийн бэлтгэл ажилтай ЗДТГ-ын ТХҮХ-ийн дарга Ж.Эрдэнэбаяраар ахлуулсан ажлын хэсэг танилцаж байна. Дүүргийн хэмжээнд ерөнхий боловсролын 3 сургууль, сургуулийн өмнөх боловсролын 6 цэцэрлэг энэ онд үйл ажиллагаагаа явуулна. Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн сургууль, цэцэрлэгийн засарын ажил ямар байгаа талаар бид тодрууллаа. 131-р цэцэрлэгийн дулааны шугам солих, цонх
солих ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 94,0 сая төгрөгийн өртөгтэйгөөр “Орон сууц нийтийн аж ахуйн тооцоот газар” гүйцэтгэж, ажлын явц 60%-тай байгаа бол 139-р цэцэрлэгт нийслэлийн хөрөнгө оруулалтаар 90,0 сая төгрөгийн дотор шугам солих, ариун цэврийн өрөөний засварын ажлыг “Багануур-Ус” ОНӨААТҮГ гүйцэтгэж, явц 80%-тай байна.142-р цэцэрлэгт нийслэлийн хөрөнгө оруулалтаар 90,0 сая төгрөгийн хэрэгцээний халуун хүйтэн усны шугам солих, ариун цэврийн өрөө засварлах ажлыг “Виртуалсофт” ХХК гүйцэтгэж, явц 80%-тай байна.

“Гүн галуутай” цогцолбор сургуулийн хувьд Японы “Өвсний үндэс” хөтөлбөрөөр 165,0 сая төгрөгийн дулаан сантехникийн дотор шугамын засварыг “Мандалт” ХХК-иар гүйцэтгүүлж байгаа бөгөөд ажлын явц 60%-тай байгаа ажээ. Энэ хичээлийн жилээс үйл ажиллагаагаа явуулж эхлэх 193-р цэцэрлэгт дүүргийн хөрөнгө оруулалтаар 300,0 сая төгрөгийн их засварыг “Баянтосон” ХХК гүйцэтгэсэн бол 132-р цэцэрлэгт “Дэлхийн зөн-Багануур” орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй орчны эрүүл ахуйг сайжруулах төслийн хүрээнд 53,0 сая төгрөгийн цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг барих ажил хийгдэж, явц 30%-тай байна. Албаны эх сурвалжуудын хэлж байгаагаар 8 дугаар сарын 20-н гэхэд сургууль цэцэрлэгийн засварын ажил бүрэн дуусч хүүхдүүдээ хүлээн авахад ямар нэгэн хүндрэл үүсэхгүй юм байна.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.