216 нохой устгажээ

11010498_1667730026795813_7903451685382549717_nНохойд хазуулан эмнэлгийн тусламж авсан иргэдийг харъяа дүүргийн ЭМТ бүртгэн нийслэлийн ЗООНОЗ өвчин судлалын төвд хүргүүлдэг байна. Энэхүү бүртгэлээс үзвэл манай дүүрэгт иргэд нохойд хазуулан гэмтэж бэртэх нь их байна. Нийслэлийн хэмжээнд арван мянган хүн тутам 10 хүн нохойд хазуулж байна гэсэн судалгаа байгаа бол Багануур дүүрэгт энэ тоо 2,7 дахин их буюу арван мянган хүн тутам 27 байгаа аж. Тиймээс дүүргийн Засаг дарга нохой устгалын ажлыг эрчимжүүлж, иргэдийн амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэх үүрэг даалгаврыг өгөөд байсан. Тэгвэл “Авто жим” ОНӨААТҮГ нохой устгалын ажлыг  энэ сарын 6-аас 9-ний хооронд зохион байгуулж 216 нохой, 3 муур устгасан байна.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.