Урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийн ажил хийгдлээ

Picture1Сүүлийн өдрүүдэд хур борооны улмаас үер бууж, голын усны түвшин нэмэгдэж байгаа. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр борооноос гадна аянга цахилгаан, түр зуурын хүчтэй салхи ихтэй байх тул амралт, аялал, зугаалгаар явахдаа анхаарал болгоомжтой байхыг сануулж байгаа. 2015.08.04-ны өдөр орсон борооны улмаас дүүргийн нилээд олон байгууллага айл өрх үерт автсан байна. Үүний улмаас дүүргийн Засаг даргын захирамжаар үерт автсан  өрхийн гэр, байшин, хашаа болон бие засах газрын орчмыг халдваргүйтгэх урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл хийжээ.

 Үерт автсан 5-р хорооны Ихгүн хэсгийн 47 айл өрх, Наран хэсгийн 9 айл өрхүүдийн хашаанд урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийг хийсэн байна. Халдваргүйтгэлд  Зооноз өвчин судлалын  байгууллагын халдваргүйтгэлийн баг бүрэлдэхүүн давхардсан тоогоор 20 эмч, мэргэжилтэн 2 өдөр нийт 22 цаг ажиллаж үйлчилгээнд 3 автомашин ажилласан байна.  Халдваргүйтгэлд 20 кг виркон С зарцуулахаас 13 кг зарцуулж 7 кг халдваргүйтгэлийн бодис нөөцөнд үлдээж ажилажээ.

 

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.