Зуслангийн газрын био 00 болон хашаа, жишиг амины орон сууцны хорооллын хашааны гүйцэтгэгчийг шалгаруулах сонгон шалгаруулалт

Зуслангийн био 00 болон хашаа, жишиг амины орон сууцны хорооллын хашааны гүйцэтгэгчийг шалгаруулах сонгон шалгаруулалт

          Нэг. Үндэслэл

Багануур дүүргийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалын дагуу

          Хоёр. Сонгон шалгаруулалтын хамрах хүрээ, агуулга

1. 1-р хорооны нутаг дэвсгэр Нарийны аманд 15га зуслангийн газрын био 00 болон хашаа

2. Хуцаагийн далангийн эх, Хадан хошууны орчимд байршилд 41.3га газарт эзэмшил газартай 590 өрхийн Амины орон сууцны хашааг тус тус барих бөгөөд хашааны өнгө, загвар, хийц, материал зэргийг тодорхой тусган эскиз зургийн түвшинд гүйцэтгэсэн байна.

          Гурав. Сонгон шалгаруулалтын хугацаа

Сонгон шалгаруулалтыг 2015 оны 08-р сарын 06-ны өдрөөс 2015 оны 08-р сарын 17-ны өдөр хүртэл нэг үе шаттайгаар явагдана.

          Дөрөв. Сонгон шалгаруулалтанд ирүүлж буй баримт бичигт тавигдах ерөнхий шаардлага

  1. Хашааны ажлын зураг, төсөв ирүүлэх
  2. 2014 оны санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх
  3. Сүүлийн 1 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх. /гэрээ, актын хуулбарыг ирүүлэх/
  4. Ажиллах хүчний жагсаалт ирүүлэх /Барилгын тусгай болон дээд мэргэжилтэй инженер техникийн ажилтан 1-2 байх/
  5. Төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай машин, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн судалгааг ирүүлэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, барилгын норм ба дүрмийг хангах
  6. Төсөл ирүүлэгч аж ахуй нэгж нь барилгын гадна тохижилт, барилга угсралтын чиглэлийн тусгай зөвшөөрөлтэй байх бөгөөд Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Тусгай зөвшөөрлийн хуулбарыг гэрээ, хавсралтын хамт ирүүлэх
  7. Төсөл ирүүлэгч иргэдийн бүлэг нь хамтын гэрээ, бүлгийн дүрмийг ирүүлэх
  8. Төсөл ирүүлэгч иргэн нь иргэний /үнэмлэхний хуулбар нотариатаар баталгаажуулах/,
  9. Санхүүгийн чадвар, хөрөнгийн байдлын тодорхойлолт ирүүлэх /банкны зээлийн өртэй эсэх тодорхойлолт, зээлжих эрх болон хөрөнгийн тодорхойлолт, нийгмийн даатгалын тодорхойлолт, татварын цахим тодорхойлолт/

          Тав. Сонгон шалгаруулалтанд ирүүлж буй баримт бичигт тавигдах тусгай шаардлага

  1. 1 айлын хашааг барьж гүйцэтгэх хугацаа, ажил гүйцэтгэх график төлөвлөгөө ирүүлэх
  2. Тухайн ажлыг гүйцэтгэхэд орон нутгийн ажилгүй иргэдийг ажлын байраар хангах талаарх санал төлөвлөгөөг хавсаргана.
  3. Хэрэглэх материал нь Монгол улс болон олон улсын чанар стандартын шаардлага хангасан чанартай байх
  4. Улаан шугамыг мэргэжлийн компаниар тавиулах

          Зургаа. Сонгон шалгаруулалтыг дүгнэх

Сонгон шалгаруулалтын материалыг Багануур дүүргийн Засаг даргын тамгын газрын Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтэст ирүүлнэ.

Ирүүлсэн баримт бичгүүдийг Ажлын хэсэг 2015 оны 08 дугаар сарын 18-наас 08 дугаар сарын 20-ны өдөр дүгнэнэ.

Сонгон шалгаруулалтанд ирүүлсэн баримт бичгийг буцаан олгохгүй.

Мэдээллийг 70210940, 70212678 утсаар, www.bnd.ub.gov.mn цахим хуудсаар авч болно.

1 2 3 4

Leave a Reply