Багануур дүүргийн хүнсний худалдааны газруудад хяналт хийлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан “Их болон Дунд эрсдэлтэй дүгнэгдсэн хүнсний худалдааны газруудыг шалгах тухай” 2015.03.13-ны өдрийн 02-01/149 дугаартай удирдамжийн хүрээнд 2015 онд шалгахаар зарлагдсан 18 хүнсний худалдаа эрхлэгчийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг гүйцэтгэлээ.
1.Төлөвлөгөөт шалгалтад хамрагдсан 18 объектын 1 буюу 6% Их, 11 буюу 61% Дунд, 6 буюу 33% Бага эрсдэлтэй үнэлэгдэж байсан бөгөөд зөрчлийг арилгуулах, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд гүйцэтгэлийн шалгалтаар Ихээс бага руу 1 объект, Ихээс дунд руу 1 объект, Дундаас бага руу 13 объект шилжиж, 18 объектын 4 буюу 22% Дунд, 14 буюу 78% Бага эрсдэлтэй үнэлэгдэж, эрсдэлтэй объектын тоог 77.7%-аар, эрсдлийн түвшинг 16%-аар буурууллаа.
2.Зөвлөн туслах үйлчилгээнд хамрагдсан 12 газрын эрсдлийг хяналтын хуудсаар үнэлэхэд шалгалтын үр дүнд эрсдлийн дундаж оноо 117.1 байсныг 18,2-аар, эрсдлийн хувь 57 байсныг 25%-аар тус тус бууруулж, Ихээс Дунд руу 6 объект, Дундаас Бага руу 4 объект шилжиж, эрсдэлээ бууруулсан байна.
3. Төлөвлөгөөт хяналт шалгалтанд хамрагдсан хүнсний худалдааны газрын Эрсдэлийн төлөв байдлын түвшинг 2014 оны дүнтэй харьцуулахад худалдааны газрын ажлын байрны нөхцлийн эрүүл ахуй, ариун цэврийн аюулгүйн түвшин 23.2%, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлын түвшин 0.1%, ажлын байрны стандартын шаардлагын түвшин 36.7%, тоног төхөөрөмжийн хангалт 35.8%, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн стандартын түвшин 15.5%-аар тус тус дээшилсэн үр дүн гарч, хүнсний гаралтай хордлогот халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.

11800376_1601523596784938_6989932522878198550_n