Багануур дүүргийн Амралтын газруудад хяналт хийлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан “Амралт жуулчны баазуудад урьдчилан сэргийлэх хяналт хийх тухай” 02-03/457 дугаартай удирдамжийн хүрээнд Багануур дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа амралтын газруудын үйл ажиллагаанд Монгол Улсын “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтыг үндэслэн амралтын үйл ажиллагаанд хяналт хийж, Монгол Улсын “Ариун цэврийн тухай”, “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай”, “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Захиргааны хариуцлагын тухай” хуулиуд болон Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”, “Амралтын газар, жуулчны бааз, гэр буудлуудад тавигдах ерөнхий шаардлага” MNS 6043:2009, “Хоолны газрын ангилал, зэрэглэл. Үндсэн шаардлага” MNS4965:2005 улсын стандартын хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар арга хэмжээ авах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид анхаарах асуудлаар санал дүгнэлт гаргах зорилгоор 2015 оны 07 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. Шалгалтанд “Маргад өгөөж” ХХК-ий “Боорж”, “Араг бургас” ХХК-ий “Бүрги эрэг”, “Ажилчин хүн” ХХК-ий “Баянгол”, “Ноён” ХХК-ий “Ноён тур”, Багануур дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн харъяа “Хэрлэн” ахмадын амралтууд хамрагдаад байна. Багануур дүүрэгт 7 амралтын газар үйл ажиллагаа явуулдгаас “Хэрлэн тур” амралтын газар үйл ажиллагаа явуулаагүй, “Азийн чоно” ХХК-ий “Бөртэ чоно” амралтын газарт хяналт шалгалт хийгдэж байна. Шалгалтын явц 83.3%. Хөндлөнгийн хяналт шалгалтын явцад МХЕГ-ын даргын тушаалаар баталсан 1.10 кодтой “Хоол үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас”-аар хоол үйлдвэрлэлийг шалгаж, эрсдлээр үнэлэх, хоол үйлдвэрлэлд хэрэглэгдэж буй ундны ус болон бэлэн бүтээгдэхүүн хүрэлцэх гадаргуугаас /угаасан аяга таваг/ эмгэгтөрөгч бичил биетэн илрүүлэх эрүүл зүйн арчдас шинжилгээ авах, Хэрлэн голын эргийн сан бүхий газарт үйл ажиллагаа явуулж байгаа тул эрүүл ахуй, энгийн хамгаалалтын бүсийн дэглэм, гүний худгуудын эрүүл ахуйн бүсийн дэглэмийн хэрэгжилт, ус, хөрс, агаарыг бохирдуулахгүй байх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, хийсэн ажил, Монгол Улсын шинэчлэн найруулсан “Усны тухай” хуулийн 22 дугаар зүйл.”Усны нөөцийг хамгаалах”-ын 22.1-22.6 дахь заалтуудын хэрэгжилт зэрэг асуудлуудыг хамруулан шалгалаа. Шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар улсын байцаагчийн зөвлөмж 5 ширхэг, нийт 50 заалттай албан шаардлага 3-ыг тус тус үйлдэж, хүргүүлээд байна.

11050639_1601492750121356_6292199394346504658_n

11058493_1601492736788024_2452732383865150760_n

11800029_1601492743454690_658144992934947739_n