Дотоод аудитын албаны 2015 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны товч тайлан

1. “Дотоод аудитын албаны шинэчилсэн бүтцийг бий болгоход” чиглэсэн арга хэмжээ:
1.1 Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134-р тогтоолын дагуу 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон үр дүнгийн гэрээг төсвийн ерөнхийлөн захирагчаар батлуулан ажлаа зохион байгуулж, албан хаагчидтай үр дүнгийн гэрээ байгуулан албаны үйл ажиллагааг тогтмолжуулах, материаллаг баазыг бэхжүүлэхэд чиглэн ажиллаж байна.
1.2 Тус алба нь 5,6-р сард мэргэжлийн дагуу 2 дотоод аудитор шинээр ажилд авч батлагдсан орон тоогоор ажиллаж, аудитын үр өгөөжийг дээшлүүлэн ажиллаж байна.
2.“Эрсдэлд суурилсан дотоод аудитын хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд” чиглэсэн арга хэмжээ:
2.1 Эрсдлийн үнэлгээний шалгууруудыг боловсруулж, эрсдлийг чанарын ба тоон үзүүлэлтээр хэмжин байгууллагуудын эрсдлийн түвшинг их, дунд, бага, гэж ангилан оноогоор ялган тогтоосон.
2.2 Дүүргийн хэмжээнд шилэн дансны хуулийг төсвийн ерөнхийлөн захирагчийн хүрээний 54 байгууллага, санд хэрэгжүүлэхэд арга зүйн зөвлөгөө өгч, “ШИЛЭН ДАНС”-ны мэдээллийг хугацаанд нь, бүрэн, үнэн зөв оруулсан эсэхэд хяналт тавин, бүртгэл хийж, нийслэлийн Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 08-ы өдрийн А/01 тоот захирамжийн дагуу “ШИЛЭН ДАНС”-ны мэдээллийг сар бүр нийслэлийн дотоод аудитын албанд мэдээлэн ажиллаж байна.
2.3 Багануур дүүргийн Засаг даргын 2015 оны 04 р сарын 10-нд баталсан 01 тоот удирдамжийн дагуу Боловсрол Цогцолбор сургуулийн 2014 оны төсвийн гүйцэтгэл, 125-р сургууль, Гүн галуут цогцолбор сургуулийн 2014 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд дотоод аудит хийж, аудитын зөвлөмж хүргүүллээ.
2.4 Дүүргийн ЗД-р батлуулсан 02 тоот удирдамжийн дагуу 131-р цэцэрлэгийн 2014 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд аудитын шалгалт хийгдэж байна.
3. “Олон нийтийг эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, зөвлөн туслахад” чиглэсэн арга хэмжээ:
3.1 Дүүргийн ЗДТГ-н дэргэдэх цахим хуудсанд тус албатай холбоотой мэдээ, мэдээллийг байршуулж, иргэдийг мэдээллээр ханган ажиллаж байна.
3.2 Эрсдлийн үнэлгээний шалгуураар их, дунд үнэлгээ тогтоогдсон байгууллагуудад эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх үйлчилгээ явуулан ажиллаж байна.
4.”Дотоод аудиторуудыг мэргэшүүлэх, тасралтгүй сургалтанд хамруулах, ажил нөхцөл, нийгмийн баталгааг дээшлүүлэхэд” чиглэсэн арга хэмжээ:
4.1 Сангийн яам, нийслэлийн ДАА-аас зохион байгуулсан 3 удаагийн сургалт, семинарт бүрэн хамрагдсан. Нийслэлийн ДАА-д байгууллагын бүтэц орон тоо, ажилчдын судалгаа, болон бусад шийдвэрлүүлбэл зохих асуудлыг тухай бүр цахимаар илгээж ажилласан.
4.2 Дотоод аудиторуудыг сургалтад хамруулж мэргэшүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор ММНБИ-ээс зохион байгуулсан мэргэшсэн нягтлан бодогчийн болон ТМЗ-ийн сургалтанд 2 дотоод аудиторыг хамруулсан.
5.“Дотоод үйл ажиллагаа, зохион байгуулалт”-нд чиглэсэн арга хэмжээ:
5.1 Нийслэлийн архивын газрын цахим хуудсанд тус албаны 2013, 2014 онд гаргасан тушаалуудыг цахим хувь байршуулсан.
5.2 Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт бэлтгэхэд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлуулан, бэлтгэл зохион байгуулалтыг хангаж ажиллаж байна.

Leave a Reply