Дотоод аудитын албадын тэмцээн боллоо.

Сангийн яамны Дотоод аудит, хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэс, Нийслэл болон дүүргүүдийн Дотоод аудитын албадын хооронд “Дотоод аудит-2015” спортын анхдугаар тэмцээнийг 5 дугаар сарын 23-нд амжилттай зохион байгууллаа.Уг тэмцээнд Сангийн яам, Нийслэлийн Дотоод аудит, Чингэлтэй, Багануур, Сүхбаатар, Баянзүрх, Багахангай, Налайх, Баянгол, Хан-Уул дүүргийн Дотоод аудитын албаны хамтарсан багууд гар бөмбөг, сагсан бөмбөг, дартсын төрлөөр өрсөлдлөө.Гар бөмбөгийн төрөлд 1-р байр Нийслэлийн Дотоод аудитын алба, 2-р байранд Багахангай-Налайх дүүргүүдийн хамтарсан баг, сагсан бөмбөгийн төрөлд 1-р байранд Сангийн яамны баг, 2-р байранд Багахангай-Налайх дүүргүүдийн хамтарсан баг, дартсын төрөлд 1-р байранд Сүхбаатар-Баянзүрх дүүргүүд, 2-р байранд Багахангай-Налайх дүүргүүдийн хамтарсан баг, тэмцээний нийлбэр дүнгээр Багахангай-Налайх дүүргүүдийн хамтарсан баг шалгарч, шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.11162077_1229174657110086_5983777802050799282_n11222017_1229174890443396_4249157128952597292_n11057293_1229174560443429_7475332748265022078_n11755658_1229175757109976_1005944952092938953_n11753910_1229175667109985_727866955_n