Хурдан морины уралдаанч хүүхдийн эрх хамгааллаар ажиллаа.

2015 оны 07 дугаар сарын 10-наас  07 дугаар сарын 11-ны  өдрүүдэд Багануур дүүргийн 35 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаанд оролцох хүүхдийн  эрүүл, аюулгүй байдлыг хангах хууль тогтоомжийг мөрдүүлэх,  уралдаанч хүүхдийн бүртгэл судалгааг нарийвчлан гаргаж, уралдаанч  хүүхдүүдийг даатгалд хамруулахад хяналт тавьж ажилласан.

Эрүүл мэндийн төвийн  эмчтэй хамтран хүүхдийн  эрүүл, аюулгүй байдлыг хангах үүднээс морины уралдаан бүрийг даган ажиллаа. Уралдаанд 6 насны морьд уралдаж нийт 168 уралдаанч хүүхэд бүртгэгдсэн. Үүнд: Азарга – 52, Их нас – 76, Соёолон – 100, хязаалан – 107, шүдлэн-100 гаруй, Даага-107.

Уралдааны үеэр их нас – 3, соёолон – 1, хязаалан 2, даага – 1 хүүхэд мориноосоо унасан. Мориноос унасан хүүхдийг  Эрүүл мэндийн төвийн эмчид үзүүлж зөвөлгөө авч уяачид нь хүлээлгэн өгсөн.

Уралдаанч хүүхдийн  эрүүл, аюулгүй байдлыг хангах зорилгоор уралдаанч хамгаалалтын хэрэгслийн иж бүрэн байдлыг хянаж, стандартын шаадлага хангахгүй хамгаалалтын  хэрэгсэлтэй хүүхэд, 7 нас хүрээгүй 3 хүүхдийг  уралдаанд оролцуулахгүй буцаасан. Өмнөх жилүүдтэй харьцуулахад хамгаалалтын хэрэгсэл хэрэглэх нь харьцангуй сайжирсан байна.

Уяачид болон уралдаанч хүүхдүүдэд  хамгааллын хэрэгслийн ач холбогдлыг танилцуулж, зөвлөмж  өгч ажилласан.

         20150710_08175120150710_081918

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.