Нийт 160 хүнийг хордлогоос сэргийлж чадлаа

Багануур дүүргийн 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр дүүргийнхээ нийт иргэд наадамчдыг эрсдэл, хордлогоос урьдчилан сэргийлэхийн тулд тус хэлтсийн улсын байцаагч, лабораторийн нийт 15 хүн 2015.07.10-11-ны 2 өдөр морь барианы газарт хяналт тавьж ажиллалаа. Хяналтанд хүнсний худалдаа, хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй 88 хуушуурын гэр, үйлчилгээний цэг хамрагдлаа. Хяналтаар 99 зөрчил илрүүлж 55 зөрчлийг газар дээр нь арилгуулан, 67 иргэний 201 дээжийг явуулын лабораторийн шинжилгээнд хамруулан, сорилын дүнг өгч ажилласан. Зөрчил гаргасан 9 хүнд холбогдох хуулийн дагуу 215.0 мян төг-ний торгууль ноогдуулж барагдууллаа. Хяналтын явцад муудсан махаар хийсэн 80 ш хуушуур, муудсан 7 кг махыг актаар хураан авч эздийг байлцуулан устгасан нь нийт 160 хүнийг хордлогоос сэргийлж чадлаа. Наадмын үеэр “Төрийн банк”-ны теллер хамтран ажиллаж үйлчилгээ эрхлэгчдэд түргэн шуурхай үйлчиллээ.Мөн тус хэлтсийн байранд хариуцлагатай жижүүрүүд ажиллаж мэдээ мэдээллийг холбогдох газруудад өгч ажиллаж байна. Багануур дүүргийн нийт наадамчид иргэдийг эрсдэл хордлогоос сэргийлэхэд хяналт тавьж, шинжилгээ хийж сайн ажилласан бүх улсын байцаагч нар, лабораторийн ажилтнууд, хэлтсийн нийт ажилтнууддаа баярлалаа. Мөн бидний зөвлөмж сургалтанд хамрагдаж нийт иргэд, наадамчиддаа чанартай хоол үйлдвэрлэж шаардлага хангасан хүнсээр хангасан нийт худалдаа үйлчилгээ хоол үйлдвэрлэл эрхлэгч нартаа болон Төрийн банкныхандаа хамтран ажилласанд баярлалаа.

11236153_1594885350782096_167862447454723222_n

11542095_1594885487448749_2146248007309609985_n

11012699_1594885680782063_1133855711869975554_n

11049560_1594885454115419_3574348795833830535_n    11692745_1594885420782089_1749866324876703946_n

11694864_1594885407448757_6415112801649823788_n

11738078_1594885494115415_3016820683172018946_n

11665611_1594885610782070_8322484785837895865_n

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.