Шувуун саарал цогцолбор хөгжлийн шинэ гарцыг авчирна

 

11742804_1659441047622830_7360803786635495838_nБагануур дүүргийн 35 жилийн ойн хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулатын ажлын нэг томоохон ажил нь Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдоржийн нэрэмжит “Шувуун саарал” цогцолбор юм. “Шувуун саарал” цогцолборыг дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэр, мянганы зам дагуу, Гүний овооны ард 4 га газарт байгуулахаар шийдвэрлэж 35 жилийн ойн баяр намдаар нээлтээ хийлээ. Дүүргийн төр захиргааны байгууллагаас шийдвэр гарч, 2015 оны орон нутгийн хөжглийн сангийн 350 сая төгрөгийг “Шувуун саарал” цогцолборыг байгуулахаар шийдвэрлэж “Үүдэн чулуу” ХХК гүйцэтгэгчээр шалгарч ажил шувуун сааралын хөшөө, хашаа, үүд хаалга хийгдэж дуусч ажил ид өрнөж байна. Ийнхүү Багануурчууд бид түүхэн их хүн  Д.Нацагдоржийн өлгий нутгийн иргэд гэдгээрээ бахархаад зогсохгүй, түүний нэрэмжит томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүснээрээ дүүрэг маань аялал жуулчлалын бүс болоод зогсохгүй иргэдийн ажилтай орлогтой байх томоохон боломж  нэмэгдэж байна.

 

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.