Багануур хотын бэлэгдэл мэлхийт хөшөөг нээлээ

 

11143687_438746229631706_7759092388801458589_o (1)

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ой,дүүргийн 35 жилйн ойг эдгээрөдрүүдэд Багануурчууд бид тэмдэглэж байна. Баярын үйл ажиллагаа хүндэтгэлийн жагсаалаар эхэлсэн бол үргэлжлүүлэн ажиллаж буй салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан эрхэм хүмүүст төрийн дээд одон медаль гардууллаа. Мөн өнөөдөр Багануур дүүрэгт нийслэлийн дагуул Багануур хотыг байгуулсантай холбоотойгоор хотын бэлгэдэл Мэлхийт хөшөөг нээлээ. Тус хөшөөг дүүргийн төв цэг буюу Эрүүл мэндийн төвийн өмнө шинээр байгуулж буй төгөлд байрлуулж хот урт удаан оршин тогтнохын бэлгэдэл болгожээ. Хөшөөний нээлтэд Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж, ИТХ-ын дарга Р.Өнөржаргал, ИТХ-ын зарим төлөөлөгчид, дүүргийн үеүеийн төр захиргааны удирдлагууд, иргэд оролцлоо. Мэлхийт хөшөөний нээлтийн үеэр дүүргийн Засаг дарга Б.БЯмбадорж хэлсэн үгэндээ уурхайчдын бяцхан суурингаас дүүрэг болж,   өдгөө хот болон хөгжих эхлэл тавигдсанд баяртай байгаагаа хэлсэн бол НИТХ-ын дарга Д.Баттулга “Дүүргийн түүхэнд тодоор бичигдэн үлдэх түүхэн шийдвэр нийслэлээс гарсан нь Багануур хотын нэн шинэ хөгжлийн эхлэл” хэмээн онцоллоо. Мөн ирэх 10 дугаар сарын 17-нд Багануур хотын захирагчийн сонгуулийг зохион байгуулах төлөвтэй байгааг дуулгалаа.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.