Хурдан морьны уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах тухай

0e306da83f4d25892210f3c79cb70f9b
Үндэсний их баяр наадам, дүүргийн 35 жилийн ойн баяр наадмаар хүүхдийн байгууллага хурдан морины салбар хороотой хамтран хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг ханган хяналт тавьж ажиллана. Уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавих үйл ажиллагааны удирдамж, зөвлөмжийг уяач нар, хурдан морь унаач хүүхдүүд , асран хамгаалагч нарт хүргүүлэхээр бэлтгэл ажил хангагдаж байна. MNS6264:2011 стандартын шаардлага хангасан хамгаалалтын иж бүрэн хувцастай, 7-с дээш насны, ослын даатгалд хамрагдсан уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаанд оролцуулна. 07 сарын 09-11 ны өдрүүдэд 08-22 цагийн хооронд хурдан морины салбар комиссын морь бүртгэлийн хэсэгт уралдаанд оролцогч хүүхэд бүртгэнэ. Уралдаанч хүүхдийг бүртгэхэд даараах баримтуудыг шаардна .Үүнд :

  •  Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
  • Эрүүл мэндийн дэвтрийн дугаар
  • Эрүүл мэндийн үзлэгт орсон бичиг
  • Ослын даатгалын баталгаа
  • Эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл зэргийг үндэслэн бүртгэл хийнэ.

Бүртгэхдээ Уяачийн утас, регистерийн дугаар эцэг эхийн овог нэр утасны дугаарыг тодруулж асуух тул тэмдэглэж ирэх.

Хүүхдийн гэнэтийн ослын даатгалыг:

  1. Монгол даатгал
  2. Практикал даатгал
  3. Ард даатгал
  4.  Хаан даатгал зэрэг компаниуд хийнэ.

Уралдааны үед тавигдах шаардлага :

  •  Уралдаанч хүүхдэд стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцасыг бүрэн өмсүүлсэн байна.
  • 7-с дээш настай даатгалд хамрагдсан хүүхэд уралдаанд оролцуулна.
  • Морь уралдах цагийн хуваарийг баримтлан товлосон хугацаанд нь морио шүдлүүлэхээр ирсэн байна.
  • Ямар нэг шалтгаалаар мориноос унасан хүүхдийг тухайн уралдаанд дахин хурдан морь унуулахгүй байх.
  • Хамгаалах хэрэгсэлгүй хүүхдийг уралдаанд оролцуулахгүй болохыг анхаарах.

1172866_533873409999470_2138598204_oБаяр наадмын үеэр уралдаанч хүүхэд болон хүүхдийн эрхийн асуудлаар Хүүхдийн тусламжийн утас 108 дугаарын утсанд хандаж мэдээлэл өгөх, зөвлөгөө, тусламж авах боломжтой.  БАГАНУУР ДҮҮРГИЙН ХҮҮХЭД ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.