“Зөвлөн туслах” үйлчилгээ үзүүллээ

IMG_04252013.06.12 

НМХГ-ын даргын баталсан удирдамжийн хүрээнд “Зөвлөн туслах өдөрлөг”-ийг 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “Хишиг-Уул” ХК-ний “Хэрлэн” худалдааны төвд зохион байгуулж, уг арга хэмжээнд иргэд болон дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж,  байгууллагын төлөөлөгчид зэрэг нийт 215 хүнийг хамруулсан бөгөөд эдгээрээс 77 хүн нь Зөвлөн туслах үйлчилгээг авлаа. Энэ үйлчилгээнд хамрагдагсдын 70% нь хүнсний аюулгүй байдал, бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр зөвлөмж, зөвлөгөөг авсан байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн, төр-иргэний харилцан үүрэг хүлээсэн хамтын ажиллагааг бэхжүүлэх, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, цаашид авах арга хэмжээ, хэрэгжүүлэх ажлыг тодорхойлоход  иргэний саналыг үндэслэх зорилгоор өдөрлөгт оролцсон 40 хүнээс санал асуулгыг авч, үнэлгээ өглөө.

Өдөрлөгийн үеэр “Хүнсний бүтээгдэхүүний шошгололтод тавигдах шаардлага, шошгололтын мэдээлэл” сэдвээр 15 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн болон гоо сайхны бараа бүтээгдэхүүний шошгололтын загвар, жишиг бодит  үзэсгэлэнг гаргаж, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгчид, иргэд хэрэглэгчдэд сурталчиллаа.

Мөн лабораторийн үйл ажиллагааг сурталчилж, холбогдох багаж хэрэгсэл, шинжилгээний арга, аргачлал, сорилтын дүнгийн талаар иргэдэд танилцууллаа.

 Улсын байцаагчид өөрсдийн хяналтын салбарын чиглэлээр гарсан хууль тогтоомжууд, илэрч буй зөрчлийг арилгах, эрсдлийг бууруулах талаар  гаргасан 16 нэр төрлийн 175 зөвлөмж, нугалбарыг тарааж, сурталчиллаа.

2. 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “Торгож, шийтгэлгүй зөвлөн тусалъя” уриан дор “Зөвлөн туслах үйлчилгээ”-г Эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчид хамтран, хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 3 аж ахуйн нэгж /”Авто дрем” ХХК, “Молор трейсур” ХХК, “Доун” ХХК/-ийн 44 хүнийг хамруулан зохион байгууллаа. Уг арга хэмжээг тухайн аж ахуйн нэгж дээр нь зохион байгуулсан бөгөөд, тухайн объетод хийгдсэн хяналт шалгалт, эрсдлийн үнэлгээ, хяналтын хуудасны мэдээлэл, илэрсэн зөрчил, зөрчлийг арилгах арга хэмжээ, хэрэгжүүлэх ажлын талаар нэг бүрчлэн зөвлөгөөг өгч, хууль тогтоомж, стандартын талаар сургат, сурталчилгааг зохион байгуулан, 5 нэр төрлийн гарын авлага, нугалбарыг тараалаа.“Зөвлөн туслах үйлчилгээ”-ний үйл ажиллагааг орон нутгийн “ВВSтелевизээр нэвтрүүлж,  ярилцлага өглөө.

 3. 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “Торгож, шийтгэлгүй зөвлөн тусалъя” уриан дор “Зөвлөн туслах үйлчилгээ”-гМал амьтан хорио цээрийн хяналтын улсын байцаагч С.Баясгалан, Хүнсний чанар аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Я.Янжинлхам нар “Зөвлөн туслах үйлчилгээг сурталчлах өдөр”-ийг зохион байгуулах ажлын хөтөлбөрийг хэлтсийн даргаар батлуулан, өмнө хийсэн хяналт шалгалтын түүх, эрсдлийн үнэлгээ, хяналтын хуудасны мэдээлэлд тулгуурлан зөвөлгөө, зөвлөмжийг бэлтгэх бэлтгэл ажлуудыг хийж гүйцэтгэлээ. IMG_0441  IMG_0457   IMG_2561

Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй “Манна” бууз, баншны цех, тэдгээрийн ажиллагсад  5 иргэнийг хамруулан  зөвлөн туслах үйлчилгээг үзүүллээ.Өмнөх шалгалтаар “Манна” бууз, баншны цехийг “Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас”-аар шалгагдахад 29,5% буюу дунд эрсдэлтэй дүгнэгдсэн. Шалгалтаар үйлдвэрийн байрны гадна орчин, барилга байгууламж, түүхий эдийн баталгаажилт, технологи ажиллагаа, бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, бүтээгдэхүүний аюулгүй байдлын баталгаажилтад тавих шаардлагын хэрэгжилт  хангалтгүй байсан учраас эдгээр зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор дотоодын хяналтын бүртгэл хөтлөлтүүдийг хэрхэн дүгнэж бүртгэх, ариутгал, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн болон дотоодын журмыг хэрхэн боловсруулж мөрдөж ажиллах талаар зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэв.

 “Зөвлөн туслах үйлчилгээг сурталчлах өдөр”-ийн хүрээнд хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад тэдэнд тулгамдаж байгаа асуудлуудын талаар ярилцан санал бодлоо солилцож, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд мөрдөгдөх хууль тогтоомж, дүрэм журмын талаар мэдээлэл хийлээ. Зөвлөн туслах чиглэлээр бэлтгэсэн 2 нэр төрлийн 10 ширхэг зөвлөмжийг өгөв.

Тус бууз, баншны цехэд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлснээр холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал арилж, эрсдлийг бууруулсан үр дүнтэй ажил боллоо. 

4. 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “Торгож, шийтгэлгүй зөвлөн тусалъя” уриан дор мэргэжлийн хяналтын ажилтны өдрийг угтаж, зөвлөн туслах үйлчилгээг зохион байгуулах хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн чиглэлээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагад, мэргэжлийн туслалцаа үзүүлэх замаар эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор “Зөвлөн туслах үйлчилгээ”-г хяналтын хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр зохион байгууллаа.

Тухайн объетод хийгдсэн хяналт шалгалт, эрсдлийн үнэлгээ, хяналтын хуудасны мэдээлэл, илэрсэн зөрчил, зөрчлийг арилгах арга хэмжээ, хэрэгжүүлэх ажлын талаар нэг бүрчлэн зөвлөгөөг өгч, хууль тогтоомж, стандартын талаар сургалт, сурталчилгааг зохион байгуулан, 2 нэр төрлийн гарын авлага, нугалбарыг тараалаа.

“Зөвлөн туслах үйлчилгээ”-г үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 2 аж ахуйн нэгж /”Мон-маг” ХХК, “Мера” ХХК /-ийн 42 хүнийг хамруулан зохион байгууллаа.

 ДҮГНЭЛТ:

Багануур дүүргийн иргэд аж ахуйн нэгжид “Зөвлөн туслах өдөрлөг”-ийг 2013.05.29-ны өдөр 215 хүнийг хамруулан, “Зөвлөн туслах үйлчилгээ”-г 2013.06.06-ны өдөр 7 байгууллагын 74 хүнийг хамруулан зохион байгуулсан. Зөвлөн туслах үйлчилгээг авсан иргэд, аж ахуйн нэгжүүд сайшаалтай хүлээн авсан байна.

Уг үйлчилгээг сар бүр хийж байх нь үр дүнтэй гэсэн саналууд гарсан.

Comments are closed.